69 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гэсэн нь, энэ хуулийн 32 дугаар зүйлд “Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтаан дараах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ:” гээд 32.2.9 дэх заалтад “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.”, мөн зүйлийн 32.3 дахь хэсгийн 32.3.11 дэх заалтад “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...;”, энэ хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.” гэснийг тус тус зөрчсөн тул хянан хэлэлцэж дүгнэлт гаргаж өгнө үү.” гэжээ. Дөрөв. Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Чадраабал, Налайх дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн Ё.Бямбатогтох нар Үндсэн хуулийн цэцэд хандаж: “ ... Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” ... гэснийг зөрчиж байна. Энэ асуудлаарх Үндсэн хуулийн цэцийн 2008 оны сонгуулийн хуулиар дамжуулан иргэний Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхэнд халдаж болохгүй гэсэн агуулгатай 06 дугаар дүгнэлт хүчин төгөлдөр үйлчилж байгааг мэдсээр байж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд дээрх заалтыг оруулж баталсан нь тодорхой нэг хүний эсрэг чиглэсэн хандлагатай үйл ажиллагаа болж байна гэж Улсын Их Хурлын чуулганы хуралдаан дээр зарим гишүүд ярьж байсныг үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, ... тэгш байдал ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... үзэл бодол ...-оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ”, Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад “... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5