Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

23 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийн биелэлтэд дээд хяналт тавих бүрэн эрхийн хүрээнд БНМАУын хууль тогтоомж Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцээс уг хууль тогтоомжид хяналт тавих бүрэн эрхийг маргаан бүхий хуулийн заалт хязгаарлаж байна гэж үзэн энэхүү мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд гаргаж байна. Мэдээлэл гаргагчийн зүгээс 1991 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр БНМАУ-ын Бага Хурлаас батлагдсан “Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай “хууль” Үндсэн хууль зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан боловч Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 56 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дагуу уг хууль Үндсэн хуульд нийцсэн эсэх асуудлыг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзжээ. Энэ нь Үндсэн хуулийн цэц 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө батлагдсан боловч одоо Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянах боломжгүй байгааг харуулж байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.”, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар ... хянан шийдвэрлэнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараахь маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна:” гээд 1 дэх заалтад “хууль... Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;”, 4 дэх заалтад “Хууль ... Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль ... хүчингүй болно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага ... үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5