Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

42 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.” гэж заасны хүрээнд Улсын Их Хурал 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг баталжээ. Уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.”, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно.” гэж тус тус хуульчилжээ. Гэтэл тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Нам, эвсэл ... сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.”, 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “Дараах шаардлагыг хангасан нам, эвслийг бүртгэнэ:” гээд 28.3.1 дэх заалтад “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн;” гэж өөр хоорондоо зөрчилдсөн хэм хэмжээ бүхий хугацааг тогтоосон байна. 3. Нам, эвслийн сонгуульд оролцох хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн аваад Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд тухайн нам, эвслийг бүртгэхээс татгалзахаар хуульчилсан байна. Гэтэл уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсэгт зааснаар сонгууль товлон зарласан өдрөөс хойш буюу сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн намыг сонгуульд оролцож, Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхгүй байх үр дагаврыг үүсгэхээр байна. Энэ нь Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 1/45 дугаар албан бичиг болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2020 оны 2788 дугаар албан бичгээр ирүүлсэн болон Үндсэн хуулийн цэцийн хуралдаан дээр гаргасан тайлбарын агуулгаар нотлогдож байна. 4. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5