Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

165 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зохицуулжээ. Энэ зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, ... эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. …” гэсэнтэй нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа тэдэнтэй хүнлэг бусаар харьцаж, нэр төр, алдар хүнд, бие махбод, сэтгэл санаанд хохирол учруулах арга хэрэглэхийг хориглоно.”, 9.6 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч мэдүүлэг авахаас өмнө гэрчид энэ хуульд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж өгнө.”, 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Дараах хүнээс гэрчийн мэдүүлэг авч болохгүй:” гээд 4.6 дахь заалтад “өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан гэрч, хохирогч.”, 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг … бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь, ... нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, ... шийдвэр гаргана;”, 16.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ ... мэдүүлэг, тайлбар, дүгнэлт гаргуулахаар тулган шаардах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэхийг хориглоно.”, 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлах ...” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан хүний эрхийг баталгаажуулсан, нөгөө талаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгчдийн зүгээс хүний эрхийг зөрчихгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн зохицуулалтууд юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой хүний өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, өөрийнх нь эсрэг яллах нотлох баримт болгон ашиглах явдал зарим хууль хэрэгжүүлэгч нарын үйл ажиллагаанд гарч байгаа нь хуулийн үзэл баримтлалыг бүрэн гүйцэд ойлгоогүй, хэвшиж тогтсон ажлын арга барилаа өөрчилж чадахгүй байгаа, хайнга хариуцлагагүй үйл ажиллагаатай нь холбоотой бөгөөд үүнийг хууль тогтоомжид заасан арга хэрэгслээр таслан зогсоох, зөвлөмж, чиглэл, сургалтаар засаж

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5