142 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 1.4.Тендерийн маргаан үүсэхэд нийтийн ашиг сонирхол хөндөгддөг. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих ажил хойшилсны үр дагаврыг иргэд хүртэх ба Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон иргэний сурч боловсрох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах үндсэн эрх, эрх чөлөө алдагдахад хүрдэг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зорилт нь улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр үр ашигтай худалдан авалт хийж, иргэддээ чанартай үйлчилгээ хүргэхэд оршдог. Энэхүү хууль нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалж байгаа нэг талын зохицуулалттай тул нийтийн эрх зүйд хамаарах төрөлжсөн хууль юм. Нийтийн эрх зүйн харилцаанд иргэд, хуулийн этгээд оролцохдоо нийтийн ашиг сонирхолд захирагдах, нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр нийтийн ашиг сонирхлын хүсэл зориг илэрхийлэгддэг. 2.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчөөгүй талаар: Хувийн өмчийг хууль бусаар хураан авах нь хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хариу төлбөргүйгээр төрд авах ажиллагаа ба маргаж буй хуулийн заалтад хууль зүйн ийм агуулга байхгүй болно. Тендерийн баталгаа нь тухайн тендерт оролцогч хариуцлагатай оролцохоо илэрхийлж байршуулсан мөнгөн хөрөнгө буюу баталгаанд дурдсан нөхцөл бий болмогц түүнээс үүрэг гүйцэтгүүлэхийг зөвшөөрсөн амлалт юм. Иргэн, хуулийн этгээд нь тендер шалгаруулалтад сайн дурын үндсэн дээр, захиалагчаас тавьсан шалгуур үзүүлэлтийг хүлээн зөвшөөрч оролцож байгаа бөгөөд тендерийн баталгаа нь энэхүү захиалагчаас тогтоож байгаа шалгууруудын нэг хэсэг юм. Нэгэнт тендерт оролцохоо илэрхийлсэн бол хуульд заасан нөхцөл болзлыг хүлээн зөвшөөрч түүнийг биелүүлэх үүрэг үүснэ. Худалдан авах ажиллагаатай холбоотой маргааны нийгмийн зардал өндөр байгаа онцлогийг харгалзан хуульчилсан энэхүү зохицуулалтыг Үндсэн хуулийн хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно гэснийг зөрчсөн хэмээн мэдээлэл гаргагч тайлбарласан нь үндэслэлгүй юм. Үндсэн эрхийг хөндөхгүйгээр оролцогчид тавих шаардлагыг тусгайлан тогтоох нь эрхээ хэрэгжүүлэхэд төвөгтэй байдлыг бий болгох биш, харин нийгмийн ашиг, сонирхлыг хамгаалахад чиглэсэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5