152 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл сонгуулийн санал авах өдрөөс 257 хоногийн өмнө зогсоож байгаа нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. “Төрийн үйл ажиллагааны шударга ёсны, ... тэгш байдлын үндсэн зарчим” гэдэг нь нийгмийн аливаа харилцаанд оролцож байна нь субьектүүдэд хууль, эрх зүйн тэгш нөхцөлийг бий болгох шаардлагыг төрд бий болгодог. Өмнөх Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт заасан ёсоор нийслэлийн аль нэг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшихийн тулд тухайн дүүрэгт санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн байхыг шаарддаггүй байсан. Тэгвэл Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай шинээр батлан гаргасан хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “дүүрэгт” гэсэн үгийг нэмснээр нийслэлийн аль нэг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших хүсэлтэй иргэнийг тухайн дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө байнга оршин суугчаар бүртгүүлсэн байх шаардлага тавьсан юм. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр батлагдаж улмаар “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдэн хүчин төгөлдөр болох хугацаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт хүчин төгөлдөр болж 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс шилжилт хөдөлгөөнийг зогсоосон. Ийнхүү шинээр батлагдсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан журмын дагуу 180 хоногийн өмнө нэр дэвших хүсэлтэй иргэн тухайн дүүрэгтээ бүртгүүлэх боломжгүй болж байгаа нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Дээрх тайлбар үндэслэлүүдийг харгалзан үзэж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9, 18 дахь заалтыг тус тус зөрчиж байгаа эсэхийг хянан дүгнэлт гаргаж өгнө үү.” гэсэн мэдээллийг ирүүлжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5