Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

60 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй байхаар заасан хуулийн заалт нь улс төрийн намын бодлого, хөтөлбөрөө тодорхойлоход, хариуцлагажуулахад чиглэсэн бөгөөд улс төрийн нам нь сонгууль товлон зарлах хугацаанаас өмнө албан ёсоор байгуулагдсан байх шаардлагыг тус хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг нэр дэвшүүлэх шаардлагатай хамт зохицуулж өгсөн. ... 1992 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд улс төрийн намыг санал авах өдрөөс тодорхой хугацааны өмнө сонгуульд оролцохоо Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр илэрхийлж, албан ёсоор бүртгүүлэх, 2005, 2011 оны хуульд сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй байхаар зохицуулж ирсэн. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Нам, эвсэл Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.” гэж заасан, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “Нам, эвсэл нь ээлжит сонгуулийн жилийн 3 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө ... сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.” гэж заасан нь улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө аудитын дүгнэлт гаргуулах хугацаанаас өмнө мөнхүү хөтөлбөрийг бэлтгэх, Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсэгт зааснаар сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг намын эрх бүхий байгууллагаар хэлэлцүүлэн шийдвэрлэхээр заасан нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6.1 дэх хэсэгт заасан хугацааг зайлшгүй шаардаж байгаа юм. Иймд дээрх зохицуулалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... сонгогдох эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэг, заалт зөрчсөн гэж үзэхгүй байна.” гэсэн байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5