Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

163 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Түүнчлэн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааг зөвхөн хуульд заасан арга, хэрэгслээр явуулдаг төдийгүй нэг л хууль зөрчсөн үйлдэл гаргавал хэрэг шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт нотлох чадвараа алддаг маш нарийн үйл ажиллагаа байдаг. Хүнийг тодорхойгүй үндэслэлээр сэжиглэн сэжигтнээр тооцдог, үүрэг хүлээлгэдэг, албадлага хэрэглэн хүний эрхэнд хязгааргүй халддаг явдлыг таслан зогсоох зорилгоор хүнийг шууд сэжигтнээр тооцох бус эхлээд гэрчээр асууж нөхцөл байдлыг тодруулж, үүнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулж баталгаажуулсны дараа сэжигтнээр тооцдог болох, шаардлагатай бол албадлага хэрэглэх, эрх хязгаарлах арга хэмжээ авдаг байх нь хүний эрхийг хангах баталгаа болох юм байна гэж хууль тогтоогчид үзэж, ийнхүү хуульчилсан болно. Энэ нь аливаа хүнийг нотолгоогүй шууд сэжигтнээр тооцож мөрдөгч нар өрөөнийхөө үүдэнд уях, оргон зайлж болзошгүй гэсэн хардлагаар баривчлах зэрэг хүний эрхэд үндэслэлгүй халдах сөрөг байдлыг таслан зогсоохоос гадна хэрэг хийгээгүй байж хэрэг хийсэн мэтээр ойлгогдож, нэр төр алдар хүндэд нь хохирол учрах, сэтгэл санааны дарамтад ордог олон сөрөг үр дагаврыг шийдвэрлэсэн зохицуулалт болсон гэж хууль тогтоогч үзэж байна. Урд өмнө нь гэмт хэрэг гарсан тохиолдолд хэргийн газар байсан бүх хүмүүсийг сэжигтэн хэмээн эрхийг нь хязгаарлаж байгаад хэрэг шалгах ажиллагаа явуулж, хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг байсныг таслан зогсоож, тухайн хүмүүсийг гэрчээр асууж, нөхцөл байдлыг тодруулах зорилгоор мэдүүлэг авдаг дэвшилтэт зохицуулалт болсон юм. Харин мэдээлэл гаргагчийн мэдээлэлд дурдсанчлан гэрчээр асуудгийг болиулж сэжигтнээр байцаадаг өмнөх зохицуулалтыг сэргээвэл дээр дурдсан хүний эрхийг зөрчдөг байдал эргэн сэргэх бодит нөхцөл үүснэ гэж үзэж байна. Гэрчээр мэдүүлэг авч байх явцад тухайн хүн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгч эхэлбэл мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан эрхийг сануулах ёстой бөгөөд ийнхүү эрхийг нь тухайн үед сануулаагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтад тооцохгүй болох талаар гэрчийг хамгаалсан хуулийн зохицуулалтыг давхар хуульчилсан болно. Түүнчлэн гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5