Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

187 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улс, Япон Улс, Оросын Холбооны Улс зэрэг гадаадын улс орнуудын Эрүүгийн хуульд гэмт этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх, эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхийг хориглосон заалтыг тусгасан байна. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхийг хориглосон улс орон нэг ч байхгүй байна. Мөн аль ч улс оронд хууль тогтоох байгууллагаас баталсан хүчин төгөлдөр Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны эрх зүйн зохицуулалтад үндэслэн, шүүх нь өөрийн эрх мэдлийн хүрээнд хэрэгсэхгүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр тогтоолыг хүчингүй болгодог туршлага, эрх зүйн шинжлэх ухааны ойлголт, практик байхгүй байна. 3.Үндсэн хуулийн эрх зүйн үүднээс: Авлигал, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх нэрийн дор ардчилсан улс орнуудын болон эрх зүйн түүхэнд байдаггүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэргүүдийг сэргээх зохицуулалтыг хуульчилж, хүний эрхэд эрх зүйн бусаар халдах боломжийг бий болгосноор эрх зүйн суурь зарчмыг зөрчиж, хүний эрхэд хууль бусаар халдаж, Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... эрх чөлөө ... -г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэсэн заалтыг зөрчсөн. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1, 2 дугаар зүйлд прокурор, шүүхээс хүчин төгөлдөр Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны эрх зүйн зохицуулалтын дагуу хэрэгсэхгүй болгосон хэргүүдийн хүчин төгөлдөр шийдвэрийг үгүйсгэж, хэргийг сэргээхийг хуульчилсан нь Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” гэсэн заалтыг зөрчиж, шүүх эрх мэдэлд халджээ. Иймд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байх тул энэхүү хуулийг бүхэлд нь түдгэлзүүлж өгнө үү.” гэсэн агуулга бүхий мэдээллийг гаргажээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5