114 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шийдвэрлэх тухай зэрэг процессын хуулиас дээд эрэмбийн хууль бөгөөд Прокурорын тухай хуулийн холбогдох зохицуулалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлаар иргэнээс мэдээлэл гаргаагүй байгааг дурдах нь зүйтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтад “... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг.”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... прокурорын дүгнэлтээр ... прокурорын эсэргүүцлээр ...”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “... прокурорын дүгнэлтээр ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн.”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэснийг тус тус зөрчөөгүй байна. 2.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГАЛАГЧ Ш.СОЛОНГО ГИШҮҮД Д.СОЛОНГО Г.ТУУЛХҮҮ Ц.НАНЗАДДОРЖ Г.БАЯСГАЛАН
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5