Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

151 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан ёсоор сонгуульд нэр дэвших хүсэлтэй иргэн өөрийн нэр дэвших гэж буй аймаг, нийслэл, сум, дүүрэгт 2020 оны 4 дүгээр сарын 18ны өдрийн дотор байнга оршин суугчаар бүртгүүлсэн байх ёстой буюу дээрх шаардлагыг хангасан иргэн тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвших эрхтэй болохоор хууль тогтоогч зохицуулсан. Гэтэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл шилжилт хөдөлгөөнийг зогсоосон учир Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан ёсоор 180 хоногийн өмнө бүртгүүлэх хууль зүйн боломжгүй болж иргэдийн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад заасан сонгох, сонгогдох эрх зөрчигдөхөд хүрч байна. “Төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх үндсэн зарчим” гэдгийг нийгмийн харилцааг хууль тогтоомжоор зохицуулах, тэдгээр хууль тогтоомж нь Үндсэн хуульд нийцсэн байх, хууль тогтоох болон бусад засаглалууд Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хуулиудыг гуйвалтгүй сахин биелүүлэх, мөн зөв хэрэглэх гэж ойлгож болно. Улсын Их Хурал хууль батлахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа бусад хууль тогтоомжтой нийцүүлэх, батлан гаргасан хууль тогтоомж нь хэрэгжихэд бусад хууль тогтоомжтой нийцтэй, хүний эрхийг зөрчихгүй байх, заавал хэрэгжих шаардлагуудыг бүрэн хангасан байх шаардлагатай. Гэтэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.” хэмээн зааснаар Улсын Их Хурлын сонгуульд хамааралтай иргэдийн шилжилт хөдөлгөөнийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд давхар хамааруулан иргэдийн эрхийг хязгаарлах үр дагаварт хүргэж байна. Ийнхүү хуулийн уялдаа холбоог хангаагүйгээс Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн дагуу тухайн орон нутагт байнга оршин суугчаар 180 хоногийн өмнө бүртгүүлэх гэхэд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн зохицуулалтаар бүртгүүлэх боломжгүй болж орон нутгийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5