Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

107 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хувьд тухайн шийдвэрийн улмаас оролцогчийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзвэл эрх бүхий албан тушаалтны шийдвэртэй холбоотой гомдлыг шүүхэд гаргаж болохыг зөвшөөрсөн зохицуулалт юм. Түүнчлэн зөрчлийн хэрэг бүртгэлт гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг ойлгоно. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа нь хууль, эрх зүйн онолын тодорхой мэдлэг, ажлын дадлага туршлага, ур чадвар шаардсан, нөгөө талаас хүн, хуулийн этгээдэд чиглэсэн, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хөнддөг нарийн, төвөгтэй ажиллагаа юм. Энэ ажиллагааг явуулах үед эрх бүхий албан тушаалтны зүгээс тухайн хүн, хуулийн этгээд зөрчлийн субьект болох эсэх, түүний үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчлийн шинжтэй эсэх, шийтгэлээс чөлөөлөх үндэслэл, шийтгэл оногдуулахгүй байх нөхцөл байдал бий болсон эсэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол байгаа эсэх, харьяалан шалгах зөрчил мөн эсэх, зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад оролцогчийн эрхийг хэрхэн хангаж ажиллах, зөрчил шалгах тодорхой ажиллагааг ямар үндэслэлээр, хэрхэн яаж явуулах, хүн, хуулийн этгээдэд ямар тохиолдолд шийтгэл оногдуулж болох зэрэг олон асуудлыг хуулийн мэргэжлийн ойлголт, мэдлэг, ур чадварт тулгуурлан шийдвэрлэх шаардлага алхам тутамд гардаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий 28 албан тушаалтан /шүүгч, цагдаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас бусад/-ы дийлэнх нь хуульч мэргэжлийн албан тушаалтнууд биш бөгөөд тухайн салбарын мэргэшсэн албан хаагч байдаг. Иймд дээрх эрх бүхий албан тушаалтнуудын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх, холбогдох хуулийг зөв хэрэглэж байгаа эсэхэд прокурор мэргэшсэн хуульчийн хувьд хяналт тавих шаардлагатай ба эрх бүхий албан тушаалтны зүгээс зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад хүний халдашгүй байх, хувийн болон гэр бүл, захидал харилцааны нууц, орон байр, өмчийн халдашгүй байдлыг хөндсөн тодорхой ажиллагаануудыг явуулдаг. Тухайлбал, зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгө битүүмжлэх, эд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5