118 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нөлөөлж, оролцож болохгүй гэсэн агуулга бүхий заалтыг тусгасан байдаг. Гэтэл Улсын Их Хурлаас хууль батлах замаар Үндсэн хууль, Эрүүгийн хууль тогтоомжид харшилсан хуулийг хэрэглэхийг шүүхэд хүчээр тулгаж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхээр байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 8 дугаар зүйлд “Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон үндсэн эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй.”, 10 дугаар зүйлд “Хүн бүр тулгасан аливаа эрүүгийн ял болон эрх үүргээ тодорхойлуулахдаа хараат бус, тал хардаггүй шүүхээр бүрэн адил тэгш үндсэн дээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй.”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 14 дүгээр зүйлд “Шүүх ба тусгай шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй. Хүн бүр өөрт тулгасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцүүлэх буюу иргэний нэхэмжлэлийн хүрээнд эрх, үүргээ тодорхойлуулахдаа хуулийн дагуу байгуулагдсан эрх бүхий, хараат бус, тал үл харах шүүхээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй.” гэж заасан байдаг. Эдгээр нь Монгол Улсын нэгдэн орсон, соёрхон баталсан олон улсын гэрээнүүд юм. Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.” гэж заасан байх тул дээрх олон улсын гэрээнүүдийг хэрэгжүүлэх нь манай улсын үүрэг. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох хэсгийг өөрчлөн найруулснаар дээрх олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчихөд хүргэж байна.” гэжээ. Хоёр. Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр багийн оршин суугч, иргэн Б.Баатарцогт, мөн аймгийн Иххэт сумын 3 дугаар багийн оршин суугч, иргэн О.Тэлмүүн нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “1.Монгол Улсын Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд Улсын дээд шүүх нь Монгол Улсын шүүхийн дээд байгууллага бөгөөд хяналтын шатны шүүх мөн билээ. Улсын дээд шүүх гэдэг нь шүүх эрх мэдлийн байгууллагын хувьд давж заалдах шатны шүүхийн эрүү, иргэн, захиргааны хэргийн магадлалтай холбогдуулан гаргасан эрх зүйн маргааныг талуудын гомдол, Улсын ерөнхий прокурор болон түүнээс эрх олгосон прокурорын эсэргүүцлийн үндсэн дээр хяналтын журмаар хянан шийдвэрлэдэг. Түүнчлэн Монгол Улсын дээд шүүх нь хэрэг маргааныг бүхэлд нь хяналгүйгээр гомдлын үндэслэлийн хүрээнд хууль зүйн дүгнэлт хийдэг онцлогтой. Монгол Улсын дээд шүүх нь иргэн, захиргааны
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5