Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

189 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл мөрдөх журмын тухай хууль дээрх үндэслэлүүдээр зөрчсөн гэж үзэж байна.” гэсэн агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ. Тав. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Оросоо, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны оршин суугч, иргэн Х.Нямдорж нар Үндсэн хуулийн цэцэд хандан: “1.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэргүүдийг буцаан шалгах нь эрүүгийн эрх зүйн үндсэн зарчмын хүрээнд боломжгүй. Энэ нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёс, ардчилсан ёс, тэгш байдлын зарчмыг зөрчиж байна. Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “... гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасантай зөрчилдөж байна. 2.Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тохиолдолд үүнийг сэргээн шалгах хууль зүйн боломж байхгүй юм. Хөөн хэлэлцэх хугацааг буцааж тоолох хууль батлаад эргүүлээд иргэний эрх зүйн байдлыг дордуулсан хууль хэрэглэх эрх зүйн зохицуулалт нь Үндсэн хуультай зөрчилдөнө. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” гэж заасныг зөрчиж байна. Монгол Улсын дээд шүүх нь хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр тогтоолд шинээр үүссэн нөхцөл байдал тогтоогдвол хэргийг сэргээн шалгах зохицуулалт байхад хөөн хэлэлцэх хугацааг сэргээн хэрэглэх хууль зүйн үндэслэл байхгүй болно. Шүүх Үндсэн хуульд нийцсэн хууль хэрэглэх үүрэгтэй. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн уг зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчиж байна. Иймд уг асуудлаар маргаан үүсгэн хянан шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэсэн агуулга бүхий мэдээлэл ирүүлжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5