Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

84 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч, иргэн Н.Удаанжаргал Үндсэн хуулийн цэцэд хандан дараахь агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ. Үүнд: “Монгол Улсын Их Хурлын 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 64 дүгээр тогтоол нь холбогдох хууль болон Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг зөрчсөн гэж үзэж байна. 1.Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Хууль санаачлагч хуулийн төсөл боловсруулахын өмнө түүний үзэл баримтлалыг тодорхойлно.” гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтад “Засгийн газраас санаачлах хуулийн төслийн үзэл баримтлалыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах;” гэж заасан байна. Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамын царигийн өргөнийг 1435 мм болгож шийдвэрлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газар санаачилсан. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтад “Засгийн газраас санаачлах хуулийн төслийн үзэл баримтлалыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах;” гэсний дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох төрийн захиргааны төв байгууллага болох Зам, тээврийн яам хамтран үзэл баримтлалыг батлах ёстой. Гэтэл Улсын Их Хурлын 2014 оны 64 дүгээр тогтоолын үзэл баримтлалыг батлахад тухайн үеийн төмөр замын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд А.Гансүх оролцоогүй, үзэл баримтлалд гарын үсгээ зураагүй байна. Тиймээс Засгийн газар Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн тогтоолын төслөө 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 23 дугаар тэмдэглэлээр эгүүлэн татжээ. Учир нь Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэхэд хавсаргах баримт бичигт үзэл баримтлал хамаарч байна. Хуульд заасан холбогдох төрийн захиргааны төв байгууллага болох Зам, тээврийн яам нь Засгийн газраас санаачилсан Улсын Их

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5