197 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн заалт хуулийг буцаан хэрэглэхэд баримтлах үндсэн зарчмын зохицуулалт юм. Дүгнэлт: Эрүүгийн хууль болон Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зүйл, заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдаагүй бол Эрүүгийн процесст оролцогчид ашиглах боломжгүй.” гэсэн байна. Ес. Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар, мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос маргаанд холбогдох тайлбар болон Улсын Их Хурлын Тамгын газраас холбогдох хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулга, хуулийн төслийг хэлэлцсэн Улсын Их Хурлын байнгын хороо болон Чуулганы нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл зэргийг гаргуулан авсан болно. ҮНДЭСЛЭЛ: Монгол Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, үүнтэй уялдуулан тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг мөн баталжээ. Хууль тогтоогч Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1, 2 дугаар зүйлээр 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10ны өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, мөн хугацаанд шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгахаар, түүнчлэн 3 дугаар зүйлээр дээрх хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй байхаар заасан байна. Ийнхүү хуульчилсан нь дараах үндэслэлээр Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна:
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5