113 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байгаа нь тухайн асуудлаар зөрчлийн хохирогч, эсхүл холбогдогчийн шүүхэд хүсэлт, гомдол, нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй. ...” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1.Монгол Улсын Их Хурал 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг баталж, уг хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад “зөрчил шалган шийдвэрлэх” гэж зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд тавих прокурорын хяналт, зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааг ойлгохоор заажээ. Мөн уг хуулийн 2.2 дугаар зүйлд зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих прокурорын бүрэн эрхийг хуульчилж, холбогдох зүйл, заалтад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох чиг үүргийг нь тодорхойлсон байна. Түүнчлэн Прокурорын тухай хуулийн 31 дүгээр зүйлд прокурорын хяналтын эрх зүйн хэлбэрт прокурорын дүгнэлт, прокурорын эсэргүүцэл хамаарахаар хуульчилжээ. Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон прокурорын чиг үүргийн хүрээнд, хуулиар тодорхойлсон бүрэн эрхтэй нь уялдуулан прокурорын дүгнэлт, эсэргүүцэл гаргах талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зохицуулсан нь Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1, Дөчин долдугаар зүйлийн 1, Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгээр тодорхойлсон Засгийн газрын болон шүүх, прокурорын бүрэн эрхийг хөндсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн түвшинд эрх хэмжээг нь тусгайлан заасан шүүх эрх мэдлийн институт болохын хувьд прокурорын байгууллагын үйл ажиллагаа нь Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, үндсэн хуульт ёсыг хангахад чиглэгдэх бөгөөд шүүх эрх мэдлийн хүрээнд тодорхойлсон хэрэг бүртгэлтэд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох прокурорын чиг үүрэг, түүнээс урган гарч байгаа процессын бүрэн эрхийг явцууруулан тайлбарлах боломжгүй юм. 2.Прокурорын байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу батлагдсан Прокурорын тухай хууль нь Үндсэн хуульд нэрлэн заасан органик хуулийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5