Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

80 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Харин Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсгийн “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэсэн заалт нь тодорхой төрлийн гэмт хэргийг нэрлэн зааж хязгаарлалт тогтоон хуульчилсан зохицуулалт байх бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцсэн 2005 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтаас агуулга, зарчмын хувьд өөр байна. 6. Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш явагдсан Монгол Улсын Их Хурлын 7 удаагийн сонгууль нь 1992, 2005, 2011, 2015 онд батлагдсан хуулиудын дагуу зохион байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсгийн зохицуулалт нь өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, төрийн бодлогын хүрээнд хуульчлагдсан хязгаарлалт гэж үзэхээр байх тул иргэний сонгогдох эрхийг бүх насаар нь хязгаарласан хэмээн шууд дүгнэх үндэслэлгүй байна. 7. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэж хуульчилж авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон эсэхийг Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчид тавих шалгуур болгож, Монгол Улсын төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлдэг төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хуралд сонгогдож нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж Үндсэн хууль болон холбогдох хуулийн хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлдэг Улсын Их Хурлын гишүүний албан тушаалын онцлогийг харгалзан ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлагыг хангахад чиглэгдсэн тусгай шалгуурыг нэр дэвшигчид хуулиар тогтоосон нь хууль тогтоогчийн онцгой бүрэн эрхэд хамаарч байна. 8. Монгол Улсын Их Хурлын сонгуульд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзахаар тусгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэрэг үйлдэж гэм буруутай болох нь шүүхээр тогтоогдсон иргэний сонгогдох эрхийг хязгаарлах нь давхардуулан ял оногдуулж байгаа эрүүгийн хариуцлага бус харин бусад салбар

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5