Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

108 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, шинжилгээ хийлгэх, хүнийг саатуулах, үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох, Монгол Улсын хилээр гарах эрхийг нь түдгэлзүүлэх зэрэг ажиллагаанд хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах зорилгоор прокурор зайлшгүй хяналт тавих шаардлагатай юм. Түүнчлэн энэхүү зохицуулалт нь оролцогчийн буюу зөрчлийн хохирогч, холбогдогчийн гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй /оролцогч өөр, өөр шүүхэд гомдол гаргах эрхтэй/ бөгөөд Прокурорын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан “Прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авна.” гэсэн зарчмыг хэрэгжүүлэх хяналтын нэг хэлбэр тул Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэж заасныг тус тус зөрчөөгүй гэж үзэж байна. Хууль дээдлэх зарчим нь Үндсэн хуульд ердийн хууль нийцэж байх, ердийн хуульд бусад эрх зүйн актууд нийцэж байх, өөрөөр хэлбэл, дээд эрэмбийн эрх зүйн актыг доод эрэмбийн эрх зүйн акт зөрчиж болохгүй гэсэн агуулгыг илэрхийлж байдаг. Ийм ч учраас Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах ...”, 2 дахь хэсэгт “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно.”, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус байх, 49 дүгээр зүйлд захиргааны актыг хүчингүй болгох зохицуулалтыг тус тус хуульчилсан. Иргэн Н.Ариунболд тусдаа зохицуулалт бүхий ойлголтыг нэгтгэн буруу дүгнэлт хийж, “захиргааны шийдвэрийг хянах эрхийг прокурорт олгож ... байгаа нь төрийн эрх мэдэл хуваарилсан Үндсэн хуулийн үзэл санаанд үл нийцэж байна” гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Төрийн байгууллагууд хууль тогтоомжоор олгосон чиг үүргийн хүрээнд хяналт шалгалт явуулахад прокурор хяналт тавихгүй, харин хяналт шалгалтын явцад зөрчил илэрсэн үеэс зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу тухайн зөрчлийг шалгах,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5