Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

124 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гаргаж болох ба үндэслэлтэй гэж үзвэл Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх, түүнчлэн 40.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн шийдвэр гаргахад оролцсон шүүх бүрэлдэхүүний хоёр шүүгч тусгай санал гаргасан, эсхүл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт гаргасан, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичсэн бол хэргийг 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэхээр зохицуулсан зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байна. 2.Хууль тогтоогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг өөрчлөн найруулахдаа дараахь хууль хоорондын зөрчил, ойлгомжгүй байдлыг зөвтгөж, хууль хэрэглээг ойлгомжтой, тодорхой болгох зорилгыг агуулсан: а/прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүгчийн шийдвэрт эсэргүүцэл бичих эсэх талаарх хуулийн тодорхойгүй байдлыг засаж, прокурор эсэргүүцэл бичиж болох зохицуулалтыг нэмэх байдлаар зассан. б/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүгчийн шийдвэрт гомдол гаргагч ямар хугацааны дотор гомдлоо гаргах, уг гомдлыг шүүх ямар хугацаанд шийдвэрлэн тухайн этгээдэд хариу өгөх нь тодорхойгүй байдлыг тодруулах, мөн гомдлыг Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр заасан байсан нь мөн хуулийн 40.6, 40.7, 40.8, 40.10, 40.11, 40.12 дугаар зүйлийн зарим зохицуулалттай зөрчилдөхөөр байсныг тус тус өөрчилж, гомдол гаргагч, прокурор нь шүүгчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол 10 хоногийн дотор гомдол, эсэргүүцлээ Улсын дээд шүүхэд гаргахаар, тухайн асуудлыг 3 шүүгч 14 хоногийн дотор хэлэлцэн эцэслэж шийдвэрлэхээр өөрчилсөн болно. Ингэснээр хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг шүүх хүлээн авах эсэхтэй холбогдсон шүүхийн ажиллагаа иргэдэд илүү ойлгомжтой, тодорхой болох буюу шүүгчийн гаргасан шийдвэрт хэрхэн, ямар хугацааны дотор гомдол гаргах, эргээд шүүх уг асуудлыг ямар бүрэлдэхүүнээр, хэдий хугацаанд багтаж явагдах талаар туйлын ойлгомжтой байдал, хүлээлттэй байх боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, шүүгчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол ямар хугацаанд гомдлоо гаргах, шүүх ямар хугацаанд шийдэх буюу

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5