54 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Дөрөв. Ардчилал Шинэчлэлийн Намаас Үндсэн хуулийн цэцэд хандан ирүүлсэн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/08 дугаар албан бичигт: “Ардчилал шинэчлэлийн нам нь 2019 оны 12 дугаар сарын 18ны өдөр байгуулагдаж, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцохоор хуульчилсан боловч тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт сонгуульд бүртгүүлэх намд тавигдах шаардлагуудыг заасан бөгөөд 28.3.1 дэх заалтад “Энэ хуульд заасны дагуу нам эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх;” гэж зааснаар хуулийн заалтууд хоорондоо зөрчилдсөн байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтыг баримтлан сонгуульд оролцож болох эсэх тухай Сонгуулийн ерөнхий хорооноос тодруулга авахаар хандсан боловч Сонгуулийн ерөнхий хороонд хууль тайлбарлах эрх байхгүй гэсэн хариуг Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 3-2/29 дүгээр албан бичгээр өгсөн. ... Манай нам нь хуулийн зөрчилтэй байдал болон, Үндсэн хуулийн цэцийн хуралдааны шийдвэрээс шалтгаалан хуульд заасан графикт ажиллагаануудаа хийж, хариуцсан төрийн байгууллагуудад хандах бололцоогүй болох төдийгүй, Ардчилал Шинэчлэлийн Намын гишүүд Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтаар олгогдсон “сонгогдох” эрхээ, мөн тус нам нь Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсгээр олгосон эрхээ эдэлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг дээр үүсгэсэн маргаан хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаа хурдавчилсан журмаар хийж өгнө үү.” гэжээ. Тав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дээрх маргааныг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцэж, 02 дугаар дүгнэлтийг гаргасан болно. Уг дүгнэлтийн үндэслэл хэсэгт: “1.Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5