112 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж заасны дагуу Улсын Их Хурлаас 2017 онд Прокурорын тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд тус хуулийн 11 дүгээр зүйлд “Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналт”, 12 дугаар зүйлд “Зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих прокурорын бүрэн эрх”, 13 дугаар зүйлд “Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтын арга хэлбэр”, 17 дугаар зүйлд “Прокурор төрийн нэрийн өмнөөс шүүх хуралдаанд оролцох”, 18 дугаар зүйлд “Зөрчил хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох” гэсэн зохицуулалтуудыг тус тус хуульчилж өгсөн. 2.Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “Захиргааны үйл ажиллагааны хэлбэрийг хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны байгууллага тухайн хуульд заасны дагуу хэрэглэнэ.” гэж заажээ. Энэ нь эрх бүхий албан тушаалтнаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, шийтгэлээс чөлөөлөх шийдвэр нь Захиргааны ерөнхий хуульд заасан “захиргааны акт”-аас ялгаатай болохыг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл, эрх бүхий албан тушаалтан нь шийтгэл оногдуулах шийдвэр гаргах, шийдвэрийг хэрэгжүүлэх болон тус шийдвэрт гомдол гаргах, гаргасан гомдлыг шийдвэрлэх ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан нийтлэг журмаар бус Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ. Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгаад, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох, шийтгэл оногдуулах, шийтгэлээс чөлөөлөгдөх гэсэн 3 шийдвэрийн аль нэгийг бие даан гаргадаг. Эдгээр шийдвэрийг гаргах нь зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгах ажиллагааны нэг хэсэг тул прокурорын нэгдсэн бүртгэлд даруй бүртгэгддэг бөгөөд эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээг прокурор хэрэгжүүлдэггүй. Харин прокурор нь зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах чиг үүргийн хүрээнд зөрчлийн хэрэг бүртгэлтийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж дуусгасан эсэхийг хянах явцдаа эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, шийдвэр хуульд нийцээгүй, хүний эрхийг зөрчсөн гэж үзвэл хянуулахаар шүүхэд дүгнэлт /гомдол/ бичдэг бөгөөд прокурорын энэхүү дүгнэлт нь хэргийн бусад оролцогчийн буюу хохирогч, холбогдогчийн гомдлын нэгэн адил эрх зүйн хүчин чадалтай. Нөгөө талаас прокурор шүүхэд дүгнэлт бичиж
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5