Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

66 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хангах үүрэгтэй.” гэсээр байтал үүнийг үл хүндэтгэн улс төрийн зорилгоор сонгуулийн хуульд эрүүгийн хуулийн заалт оруулж, олон улсын хүний эрхийн Пактаар хүлээн зөвшөөрсөн хүний эрхийг маш бүдүүлгээр зөрчиж хүний эрхийг дордуулан насан туршид сонгогдох эрхийг хясан боогдуулж хэлмэгдүүлж байна. ... Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэсэн нь иргэний сонгогдох эрхийг хязгаарласан, Үндсэн хууль зөрчсөн зөрчлийг нэн даруй залруулж өгнө үү.” гэжээ. Хоёр. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны оршин суугч, иргэн Л.Мөнхсайхан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч, иргэн Т.Баярхүү нар Үндсэн хуулийн цэцэд хандаж: “1. Сонгуулийн хуулиар ... иргэд нийтээрээ оролцох, шууд сонгох эрхтэй, иргэний сонгогдох эрхийг зөвхөн насаар хязгаарлах тухай, мөн сонгуулийн хуулиар эрүүгийн хариуцлага оногдуулах харилцааг биш харин сонгуулийн журмыг тогтоодог тухай Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлд тусгасан байна. ... Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн “Нэр дэвшүүлэх нийтлэг журам” гэсэн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэж заасан нь сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулж явуулахад мөрдөх “сонгуулийн үйл ажиллагааны журам тогтоосон” биш, харин “нэмэгдэл ял оногдуулах” шинжтэй болсон нь иргэний сонгогдох эрхийг гагцхүү насаар хязгаарлах тухай Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.”, “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн. ... 2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар иргэний төрийн байгууллагад сонгох, сонгогдох харилцааг, өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд заасан иргэний эрхээ эдлэх эрх зүйн шинжтэй харилцааг зохицуулсан байтал Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэж “Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших эрхийг хасах

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5