Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

70 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. ...” гэж заасныг тус тус зөрчиж байна. ...” гэсэн мэдээллийг ирүүлсэн байна. Тав. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн Ц.Шаравдорж, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Шонхоо нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “... Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн “Сонгох, сонгогдох” эрхийг зөрчөөд зогсохгүй, Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар дүгнэлтийн үндэслэх хэсэгт “Хууль тогтоогч Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчид тавих шаардлагад “Ялгүй байх” гэсэн заалтыг оруулснаараа ялгүйд тооцох гэсэн ойлголтоос агуулгын хувьд өөрчлөгдөж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийн улс төрийн эрх буюу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрхийг ял шийтгүүлсний дараа бүх насаар нь хязгаарлаж байгаагаараа Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулсан байна.” гээд “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “Нэр дэвшигч нь … дараахь шаардлагыг хангасан байна” гээд 27.4.3 дахь заалтад “ялгүй байх” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...”, Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.” гэж дүгнэснийг Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг хүлээн авч, хүний “сонгогдох эрх”- ийг зөрчсөн заалтыг хүчингүй болгосон. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн энэ дүгнэлт одоог хүртэл хүчин төгөлдөр байгааг үл хайхарч, Үндсэн хууль зөрчсөн заалтыг илтэд санаатайгаар дахин оруулж ирж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд халдсан бусармаг явдал, төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай үйлдэл гэж үзэхээс аргагүй байна. ... Авлига, албан тушаалын хэрэг ноцтой ч, иргэдийн амь бие, аюулгүй байдал, төрийн тусгаар байдалд нэн хор аюул учруулдаг хүн амь, хүчин, дээрэм, эх орноосоо урвах, төрийн нууцыг задруулах мэт олон хэргүүдийг авч үзээгүй, Монгол Улсыг саарал жагсаалтад

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5