41 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Тав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн энэхүү дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэх явцад Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Туулхүү горимын санал гаргасан бөгөөд уг горимын саналыг хэлэлцээд иргэн Н.Ариунболд, Н.Хайдав, Р.Гончигдорж, Э.Төмөрбаатар, Н.Чадраабал, Ё.Бямбатогтох нарын мэдээллийн дагуу үүсгэсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгож 2020 оны 14 дүгээр магадлал гаргасан болно. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах ...-ыг хориглоно. ...”, мөн зүйлийн 9 дэх заалтад “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” хэмээн зааж, Монгол Улсад засгийн бүх эрх ард түмнээс эхтэй болохыг тодорхойлон, Монгол Улсын иргэн улс төрийн намд эвлэлдэн нэгдэж, төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хуралд сонгогдох, мөн намаас нэр дэвшүүлсэн иргэнийг сонгох, эсхүл бие даан нэрээ дэвшүүлэх, ийнхүү дэвшсэн иргэнийг сонгох замаар дээрх эрхээ хэрэгжүүлэх Үндсэн хуулийн боломжийг баталгаажуулан тогтоожээ. Аливаа улс төрийн нам, эвсэл төрийн эрх барих байгууллагын сонгуульд оролцох, нэр дэвшүүлэх асуудал нь Үндсэн хуулиар баталгаажсан иргэн хүний улс төрийн эрх болон ардчилсан ёс, засгийн бүх эрх ард түмнээс эхтэй байх үзэл санаатай нягт уялдаатай болохыг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтэд тодорхой тэмдэглэсэн байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5