173 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ...- д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авна.” гэж тус тус заасан. Эндээс харвал Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дээрх заалтад заасан “цагдан хорих” ажиллагаа нь шүүхийн зөвшөөрлөөр, шүүхийн шийдвэрийн дагуу явагддаг таслан сэргийлэх арга хэмжээний нэг төрөл байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор ... дараахь эрхтэй:” гээд 2.7 дахь заалтад “хойшлуулшгүйгээс бусад тохиолдолд сэжигтнийг баривчлах саналыг шүүхэд хүргүүлэх, ...” гэж, мөн хуулийн 31.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх нь ... сэжигтнийг баривчлах эсэхийг шийдвэрлэнэ.” гэж, 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч ... сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж болно:” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөгч сэжигтнийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу баривчилсан бол 24 цагийн дотор шүүх шийдвэрлэнэ.” гэж тус тус зааснаас харвал баривчлах ажиллагаа нь эцэстээ шүүхийн шийдвэрээр явагддаг байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Шүүх нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас бие даасан байх бөгөөд шүүх эрх мэдлийг аливаа байгууллага, этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ.”, 6.2 дахь хэсэгт “Шүүхийн бие даасан байдлын зарчмыг алдагдуулсан, дордуулсан хууль тогтоомж болон захиргааны акт гаргахыг хориглоно.” гэж заасан нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байх Үндсэн хуулийн зарчмыг баталгаажуулжээ. ... Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал нь хууль дээдлэх ёс, шүүх эрх мэдлээ шударгаар хэрэгжүүлэх үндсэн баталгаа, урьдчилсан нөхцөл болдог ба “... Шүүгч нь гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийн байгууллагын зүй бус харилцаа холбоо, нөлөөнөөс ангид байх төдийгүй тэдгээрээс үл хамаарах хөндлөнгийн этгээд байна. Шүүгч нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ шүүхийн үйл ажиллагааны болон институтийн бие даасан байдлын баталгааг хангах, бэхжүүлэхийг эрмэлзэнэ. ...” гэж Бангалорын зарчимд заасан байдаг. Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалтад “... баривчлах, ... цагдан хорих;” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоож өгнө үү.” гэжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5