71 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл оруулсан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, эх үүсвэрээ тогтоож чаддаггүй асар их мөнгө, валют, хар тамхины хэргүүдийг огт дурдахгүй, ганцхан “албан тушаалын” гэх хэргийг онцолж байгаа нь дээрх дүгнэлтийг хийхэд хүргэж байна. ... Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын холбогдох хэсгийг зөрчиж байгаа тул уг заалтыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. Зургаа. Уг маргаанд холбогдуулан Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хариу тайлбарт: “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.”, 32 дугаар зүйлийн 32.2.9 дэх заалтад “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.”, 32.3.11 дэх заалтад “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэн дараахь үндэслэлийг гаргаж байна. 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно.” гэж, түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Гишүүн “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөнө.” гэж заасан. Улсын Их Хурлын гишүүн нь нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэгч болохын хувьд авлига, албан тушаалын гэмт хэргээс ангид байх нь хуульт ёсны шаардлага юм. Өөрөөр хэлбэл авлига, албан тушаалын гэмт хэргийг санаандгүй, болгоомжгүйгээр үйлддэггүй бөгөөд уг гэмт үйлдлийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5