Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

188 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Дөрөв. Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Мэргэн Үндсэн хуулийн цэцэд хандан: “Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1, 2, 3 дугаар зүйл нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг дараах үндэслэлээр тус тус зөрчсөн гэж үзэхээр байна. 1.Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар зөвхөн Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд шалгаж байгаад тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон гэмт хэргийг сэргээн шалгахаар зохицуулсан нь Үндсэн хуульд заасан тэгш байдлын зарчмыг үгүйсгэж, холбогдох этгээдүүдийг ялгаварлан гадуурхаж байгаа явдал юм. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйл нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн суурь зарчим болсон зүйл, хэсэг, заалттай нийцэхгүй байна. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан;”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад энэ зүйлийн 1.1-д заасан нөхцөл байдал илэрвэл шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуустал нь явуулж, цагаатгах тогтоол гаргана.” гэж заасан. 2.Монгол Улс нэгдэн орж, соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 14 дүгээр зүйлд “Шүүх ба тусгай шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй. ...”, 26 дугаар зүйлд “Бүх хүн хуулийн өмнө тэгш байх бөгөөд аливаа алагчлалгүйгээр хуулиар тэгш хамгаалуулах эрхтэй. ...” гэж заасан байдаг. Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.” гэж заасан байх тул дээрх олон улсын гэрээг хэрэгжүүлэх нь манай улсын үүрэг билээ. Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5