87 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шийдвэрлэсэн нь дээр дурдсан Монгол Улсын Үндсэн хуулийн болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалттай нийцсэн гэж үзэж байна. 3.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Хууль санаачлагч нь хэлэлцүүлгийн аль ч шатанд төслөө татан авч болно.”, мөн зүйлийн 17.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 17.1, 17.2-т заасны дагуу төслөө татан авах тохиолдолд тухайн төсөл нь хэлэлцүүлгийн аль шатанд байгаагаас үл хамааран хууль санаачлагч төслөө татан авах тухай албан бичгийг Улсын Их Хуралд ирүүлэх бөгөөд Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд энэ тухай танилцуулснаар төслөө татан авсанд тооцно.” гэж заасны дагуу Улсын Их Хурлаар уг тогтоолын төслийг хэлэлцэх явцад хууль санаачлагч уг тогтоолын төслийг татан авах эрх нь нээлттэй байсан бөгөөд Засгийн газраас тогтоолын төслийг татах асуудлыг хөндөж тавиагүй нь төслийг дэмжин, хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн агуулгыг илэрхийлсэн гэж үзэж байна.” гэсэн байна. Гурав. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд бэлтгэх явцад Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас ирүүлсэн зарим нотлох баримт нь нууцын зэрэглэлтэй байсан болно. Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар: “Хуралдаанд бэлтгэх явцад Улсын Их Хурлын дээрх шийдвэрт холбогдох баримт бичгийг судлан үзлээ. Үүнийг үндэслээд Улсын Их Хурлын зүгээс процессын алдаа гаргаагүй, харин Монгол Улсын Засгийн газар холбогдох төслийг өргөн мэдүүлэхдээ зөрчил гаргасан, түүнчлэн 2014 оноос хойш шинэ нөхцөл байдал үүссэн тул уг шийдвэрийг агуулгын хувьд эргэн харах шаардлага байна.” гэсэн тайлбарыг хийлээ. ҮНДЭСЛЭЛ: 1.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд зааснаар Эдийн засгийн аюулгүй байдлын хүрээнд Эдийн засгийн олон тулгуурт, оновчтой бүтцийг бий болгох, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого явуулах, санхүүгийн салбарын аюулгүй байдлыг баталгаажуулах, эрчим хүч, эрдэс баялгийн болон гадаад худалдаа, интеграцийн асуудлаар оновчтой бодлого баримтлахаар зааж тус баримт бичгийн 3.2.1.4-т “Дэд бүтцийн салбарын хөгжлийг үндэсний
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5