195 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “Хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалт”-д дүн шинжилгээ хийж үзэхэд зөвхөн “хуулийг, хууль бүхэлдээ, хууль хэрэгжүүлэхдээ, өмнө нь үйлчилж байсан хууль, хууль үйлчилж эхэлсэн, өмнөх хууль, эрх зүйн зохицуулалт, хууль буцаж үйлчлэх онцгой тохиолдол” гэж заасан. Харин бусад хууль болон холбогдох хууль тогтоомж гэсэн агуулга илэрхийлээгүй байна. Дүгнэлт: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөж журмын тухай хуулиар зөвхөн Эрүүгийн хуулийн үйлчлэлтэй холбоотой нийгмийн харилцааг зохицуулах хууль эрх зүйн орчин Монгол Улсад үйлчилж байна. 3.Эрүүгийн эрх зүйн хууль буцаан хэрэглэх зарчмыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах талаарх онолын үндэслэл: Эрүүгийн эрх зүй дэх хууль буцаан хэрэглэх зарчим нь Эрүүгийн процесст дараах байдлаар хэрэглэгддэг. Үүнд: 1/Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл; 2/Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хугацаа тогтоох; З/Хэргийг хэрэгсэхгүй болгох, яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгох; 4/Шүүхийн шийдвэр гаргах; 5/Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах эсэх; 6/Хэрэгтэн болон ялтан шилжүүлж өгөхөөс татгалзах; 7/Хохирол нөхөн төлүүлэх ажиллагаа явуулах зэрэг тохиолдол. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн онцлог нь хатуу тогтоосон хэм хэмжээ. Энэ нь уг хуулийн 1.2 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаараар илэрхийлэгдэнэ. Үүнд: 1.Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэрэг хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана. 2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5