119 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг маргааныг хамтын зарчмын үндсэн дээр шийдвэрлэдэг бөгөөд энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван гуравдугаар бүлэгт тус тус заасан. Тус хууль тогтоомжуудад давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянах хууль зүйн үндэслэлийг заахдаа шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж тус тус заасан нь хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхээс хамтын журмаар, хууль зүйн дүгнэлт хийх замаар шийдвэрлэх агуулгыг хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж зааснаар иргэн, захиргааны маргааныг хянах хууль зүйн үндэслэлтэй ижил агуулгатай байна. Гэтэл 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгч гомдлыг хянаж үзээд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үндэслэлтэй гэж үзвэл шүүх хуралдааны товыг тогтооно.”, 5 дахь хэсэгт “Шүүгч дараахь үндэслэл тогтоогдвол гомдол, эсэргүүцлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй тухай шийдвэр гаргана:” гэж заасан нь эрүүгийн хэргийн оролцогчид иргэний, захиргааны хэргийн оролцогчоос ялгамжтай хандаж байгаа хэрэг мөн. Энэ нь эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг маргааныг процессын нэгдмэл нэг журам хэлбэрээр хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг байх нийтлэг зарчмыг алдагдуулсан буюу Улсын дээд шүүхэд иргэний, захиргааны, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид өөр өөр журмыг тогтоож, ялгамжтай журам үйлчлэн, тэгш бус байдал үүсгэн улмаар иргэний эрх тэгш байх нөхцөлийг хангах хууль зүйн баталгааг алдагдуулсан байна. Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэдэг нь тодорхой хэрэг маргааны төрлөөс үл хамааран уг хэрэгт оролцогч нь материаллаг болон процессын үйл ажиллагаанд адил тэгш байх утгыг агуулсан болно.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5