67 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ял”-ыг сонгуулийн хуулиар оногдуулах, энэ ялыг оногдуулах эрхийг сонгуулийн төв байгууллага эдлэх, зарим төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд “эрх хасах” нэмэгдэл ял оноох тухай заасан нь уг хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах үндсэн зарчим, журмыг тодорхойлж, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулах, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад оршино.” гэсэн зорилтоос хазайж, эсрэгээрээ иргэний сонгогдох төдийгүй сонгох эрхийг хангах биш хааж боогдуулсан явдал бөгөөд ингэснээр Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно.”, мөн хуулийн 5.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт оногдуулах үндсэн ялын төрөл, хэмжээг заана.”, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн заалтуудтай зөрчилдсөн, улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, 2 дахь хэсгийн “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно.” гэснийг зөрчсөн байна. ... Энэ талаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2008 онд гарсан 06 дугаар дүгнэлт хүчин төгөлдөр үйлчилж байхад Улсын Их Хурал дахин Үндсэн хууль зөрчсөн хууль баталсан нь Үндсэн хуульд тунхагласан “төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчим”-ыг уландаа гишгэсэн явдал юм. ... Уг дүгнэлтийн үндэслэл хэсгийн 2-т “Хууль тогтоогч Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчид тавих шаардлагад “Ялгүй байх” гэсэн заалтыг оруулснаараа ялгүйд тооцох гэсэн ойлголтоос агуулгын хувьд өөрчлөгдөж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийн улс төрийн эрх буюу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрхийг ял шийтгүүлсний дараа бүх насаар нь хязгаарлаж байгаагаараа Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулсан байна.” гээд тус дүгнэлтийн тогтоох хэсгийн 1-д “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “Нэр дэвшигч нь … дараахь шаардлагыг хангасан байна” гээд 27.4.3 дахь заалтад “ялгүй байх” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5