Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

/2014-2016 он/ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ (2014-2016)

Decisions of the Constitutional Court of Mongolia has been published within the framework «Safeguarding Human Rights and Democracy through Constitutional Court Reform» project jointly implemented by the Swiss Agency for Development and Cooperation and the Secretariat of the Constitutional Court of Mongolia. Швейцарын хөгжлийн агентлаг болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар хамтран хэрэгжүүлж буй “Үндсэн хуулийн шүүхийн шинэтгэл ба ардчилал, хүний эрх” төслийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэлийг хэвлүүлэв. Эмхэтгэсэн: С.Алтанхуяг А.Ням-Оюун Л.Пүрэвцэцэг Эх бэлтгэсэн: Д.Түвшинбаяр Хянасан: Р.Мухийт Р.Анар Техник редактор: Д.Баянбилэг ISBN 978-9919-9062-6-9 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар, 2025. ННА-67 ДАА-340 М-692

3 1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2014.01.15 Дугаар 01 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 15 2. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2014.01.23 Дугаар 21 Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай ...... 23 3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2014.01.22 Дугаар 02 Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоол, 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 153 дугаар тогтоолын холбогдох заалт Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 25 4. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2014.03.12 Дугаар 03 Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 33 5. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2014.04.10 Дугаар 29 Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 03 дугаар дүгнэлтийн тухай ...... 47 6. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2014.05.14 Дугаар 04 Арбитрын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 49 7. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2014.09.10 Дугаар 05 Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 57 АГУУЛГА

4 8. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2014.10.09 Дугаар 56 Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 05 дугаар дүгнэлтийн тухай ...... 67 9. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2014.12.12 Дугаар 02 Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 69 10. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2014.10.22 Дугаар 06 Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 81 12. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2014.11.21 Дугаар 72 Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 06 дугаар дүгнэлтийн тухай ...... 103 13. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2015.02.11 Дугаар 02 Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 105 14. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2014.12.10 Дугаар 07 Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 131 15. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2014.12.19 Дугаар 81 Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 07 дугаар дүгнэлтийн тухай ...... 151 16. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2015.01.30 Дугаар 01 Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 153

5 17. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2014.12.24 Дугаар 08 Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 171 18. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2015.01.28 Дугаар 01 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 177 19. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2015.02.05 Дугаар 23 Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай ...... 185 20. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2015.02.13 Дугаар 02 Хөрөнгө оруулалтын тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Онц байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 187 21. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2015.04.09 Дугаар 45 Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар дүгнэлтийн тухай ...... 197 22. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2015.05.29 Дугаар 03 Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 199 23. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2015.03.11 Дугаар 03 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 213

6 24. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2015.07.08 Дугаар 71 Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 03 дугаар дүгнэлтийн тухай ...... 227 25. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2015.10.30 Дугаар 07 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 229 26. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2015.04.15 Дугаар 04 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 241 27. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2015.04.23 Дугаар 46 Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай ...... 249 28. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2015.06.17 Дугаар 04 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 251 29. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2015.04.29 Дугаар 05 Шүүхийн захиргааны болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 263 30. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2015.05.07 Дугаар 48 Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 05 дугаар дүгнэлтийн тухай ...... 279 31. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2015.05.13 Дугаар 06 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 281

7 32. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2015.05.21 Дугаар 50 Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 06 дугаар дүгнэлтийн тухай ...... 289 33. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2015.06.24 Дугаар 05 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 291 34. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2015.05.20 Дугаар 07 Монгол Улсын Их Хурлын 2014 оны 54 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 299 35. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2015.05.27 Дугаар 08 Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 309 36. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2015.06.12 Дугаар 55 Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 08 дугаар дүгнэлтийн тухай ...... 317 37. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2015.10.28 Дугаар 06 Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 319 38. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2015.06.03 Дугаар 09 Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 329 39. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2015.06.12 Дугаар 56 Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 09 дүгээр дүгнэлтийн тухай ...... 339

8 40. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2015.11.04 Дугаар 08 Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 341 41. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2015.06.10 Дугаар 10 Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 357 42. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2015.09.09 Дугаар 11 Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 367 43. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2015.10.08 Дугаар 83 Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийн тухай ...... 377 44. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2015.11.25 Дугаар 09 Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 379 45. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2015.09.30 Дугаар 12 Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 393 46. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2015.10.08 Дугаар 84 Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлтийн тухай ...... 401 47. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2015.11.27 Дугаар 10 Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 403

9 48. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2015.10.07 Дугаар 13 Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 413 49. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2015.10.15 Дугаар 88 Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар дүгнэлтийн тухай ...... 425 50. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2015.12.09 Дугаар 11 Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 427 51. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2015.11.11 Дугаар 14 Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 439 52. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2015.11.19 Дугаар 94 Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай ...... 447 53. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2016.01.28 Дугаар 01 Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 449 54. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2015.11.18 Дугаар 15 Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 459 55. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2015.12.10 Дугаар 110 Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийн тухай ...... 479

10 56. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2016.03.16 Дугаар 02 Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 481 57. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2015.12.23 Дугаар 16 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 503 58. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2016.08.30 Дугаар 30 Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлтийн тухай ...... 513 59. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2016.01.29 Дугаар 01 Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолоор баталсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 515 60. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2015.02.03 Дугаар 02 Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.17 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 529 61. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2015.02.15 Дугаар 03 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 549

11 62. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2016.06.17 Дугаар 04 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 565 63. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2016.03.02 Дугаар 04 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 581 64. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2016.08.30 Дугаар 31 Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай ...... 587 65. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2016.03.23 Дугаар 03 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх тухай маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тухай ...... 589 66. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2016.04.22 Дугаар 05 Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 601 67. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2016.05.04 Дугаар 38 Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлтийн тухай ...... 609

12 68. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2016.05.04 Дугаар 06 Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.ж; Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30.е дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 611 69. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2016.05.25 Дугаар 07 Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 619 70. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2016.08.30 Дугаар 32 Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 07 дугаар дүгнэлтийн тухай ...... 627 71. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2016.06.08 Дугаар 08 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 629 72. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2016.09.21 Дугаар 09 Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 639 73. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2016.10.06 Дугаар 49 Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлтийн тухай ...... 647 74. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2016.09.28 Дугаар 10 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 649

13 75. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2016.10.06 Дугаар 50 Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 10 дугаар дүгнэлтийн тухай ...... 655 76. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2016.11.16 Дугаар 05 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 657 77. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2016.10.21 Дугаар 11 Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 667 78. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2016.12.02 Дугаар 12 Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 675 79. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2016.12.09 Дугаар 77 Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийн тухай ...... 681

14

15 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2014.01.15. Дугаар 01 Улаанбаатар хот Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 13.15 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Ш.Цогтоо, Д.Сугар /илтгэгч/, Д.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын их хурлын гишүүн Х.Тэмүүжин оролцлоо. Хуралдаанаар Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй” гэсний “... шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч ...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль,

16 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно ...”, Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтын “... өөрийгөө өмгөөлөх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй. ...” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Иргэн Ч.Лхагвасүрэн Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө: “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд мөн зүйлийн 14/ дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... өөрийгөө өмгөөлөх, ... нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй. ...”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.”, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Монгол Улсад хүн бүр ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийн 36.3.16 дахь заалтад яллагдагч “шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхтэй” гэж заасан билээ. Шүүгдэгч, яллагдагч нь Монгол Улсын иргэнийхээ хувьд Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дээрх заалтын дагуу шүүхийн шийдвэрт давж заалдах, Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй гэж үзнэ. Түүнчлэн Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, ... хуулийг хэрэглэх эрхгүй”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахад Үндсэн хуулийг удирдлага болгож, энэ хуулийг баримтална”, 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “Шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй хуулийг хэрэглэхгүй” гэж тодорхой заасан байна. Гэтэл өнөөдөр бүх шатны шүүх нь 2007 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх заалт, мөн Монгол Улсын дээд шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл,

17 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл заалтыг хэрэглэх журмын тухай” 35 дугаар тогтоолын 13 дахь заалтыг баримтлан Үндсэн хуулиар олгогдсон шүүхийн шийдвэрт шүүгдэгч /иргэн/ давж заалдах эрхийг хязгаарлаж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн энэ заалт болон Улсын дээд шүүхийн тогтоол нь шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч нар өөрсдөө гомдлоо гаргаж, өөрт холбогдох хэрэг маргааныг хяналтын шатны шүүхээр хянуулж, эцсийн шатны шийдвэр гаргуулах эрхгүй болгож, Үндсэн хуулиар Монгол Улсын иргэнд олгогдсон шүүхийн шийдвэрт давж заалдах, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх эрхийг зөрчиж, шүүгдэгчийг эрх зүйн байдал, ажил, албан тушаал, боловсролынх нь хувьд ялгаварлаж байна. Хэрвээ шүүгдэгчийн хувьд өөрийгөө өмгөөлж байгаа тохиолдолд яах вэ? Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсгийн заалтаар олгогдсон давуу байдлаа ашиглан өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдүүд өмгөөлөгчийн ёс зүйг зөрчсөн үйлдэл гаргах, зүй бус орлого олох нөхцөл байдлыг бий болгож байна. Тухайлбал миний бие 2010 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр эрүүгийн онц хүнд гэмт хэрэгт холбогдож Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч “Х” өөрийн өмгөөлөгчөөр сонгон мөрдөн байцаалтын болон бүх шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар тохиролцон улмаар зохих төлбөрийг төлж ажиллуулсан юм. Гэтэл өмгөөлөгч “Х” нь анх надад болон гэр бүлийнхэнд минь амлаж байсан шигээ ажиллаж, анхан болон давж заалдах шатны шүүхэд миний эрх ашгийг бүрэн хамгаалаагүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу мөн хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт заасан хугацаанд хяналтын шатны шүүхэд хянуулахаар гомдол гаргаагүй. Учир нь өмгөөлөгч “Х” нь тухайн үед надаас болон гэр бүлийнхнээс маань 10 сая төгрөг төлөхийг шаардсан. Бидэнд түүний шаардсан мөнгө бэлэн байгаагүй учир мөнгийг төлж чадаагүйгээс надад холбогдох … дугаартай эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүхээр хянуулахаар хуулийн хугацаанд гомдол гаргах боломжийг ашиглаж чадаагүй юм. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөрчиж байгаа эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү.” гэжээ.

18 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингийн ирүүлсэн тайлбарт: “... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх /хяналтын шатны шүүх/, аймаг, нийслэлийн шүүх /давж заалдах шатны шүүх/, сум буюу сум дундын, дүүргийн шүүх /анхан шатны шүүх/-ээс бүрддэг. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу Монгол Улсын иргэн өөрт хамааралтай хэрэг, маргаанаа анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлсний дараа анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, гэмт хэргийн хүнд хөнгөн ба шийтгэгдсэн этгээдийн хувийн байдалд тохироогүй ял оногдуулсан гэж үзвэл давж заалдах шатны шүүх буюу аймаг, нийслэлийн шүүхэд хохирогч, шүүгдэгч, түүний гэр бүл, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах эрхтэй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний давж заалдах эрхийг хангаж байгаа шүүх бол давж заалдах шатны шүүх буюу аймаг, нийслэлийн шүүх юм. Харин хяналтын шатны шүүх буюу Улсын дээд шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхээр хэрэг, маргаанаа шийдвэрлүүлсэн шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч тухайн хэрэг, маргаанаа хянуулах зорилготойгоор гомдол гаргадаг. Хяналтын шатны шүүх нь эрүүгийн гэмт хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан, нөхцлийг тогтоохгүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөв хэрэглэж байгаа эсэх, шүүн таслах үйл ажиллагааг хуулийн дагуу зөв явуулж байгаа эсэхийг л хянадаг. Ийм ч учраас Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн ...”, “... шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.” гэж хуульчилсан. Олон улсын жишгээс үзэхэд хяналтын журмаар гомдол гаргасны дагуу үүсэх маргаан нь иргэний маргаан биш зөвхөн хуульчдын хооронд өрнөдөг эрх зүйн маргаан юм. Зарим орны эрх зүйн практикт давж заалдах шатны шүүхэд хүртэл иргэн зөвхөн өмгөөлөгчөөрөө дамжуулан гомдол гаргахаар хуульчилсан байдаг. Дээр дурдсан дэлхийн эрүүгийн эрх зүйн тогтолцооны нийтлэг зарчим, хандлагыг харгалзан Улсын Их Хурал 2007 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан юм.

19 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын дээд шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсгийг “Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим, зүйл, заалтыг хэрэглэх журам”-ын тухай 2007 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 35 дугаар тогтоолоороо “... шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч ...” гэдэгт шүүгдэгчийн, цагаатгагдсан этгээдийн, хохирогчийн өмгөөлөгч тус тус хамаарна гэж тайлбарласан нь дээрх зарчмыг баримталж, шүүхэд нэгдсэн нэг стандарт тогтоосон тайлбар бөгөөд энэ нь Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдөөгүй гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэг нь иргэний шүүхийн шийдвэрт давж заалдах эрхийг хязгаарлаагүй бөгөөд хүнийг эрхэлсэн ажил, албан тушаал, боловсролоор нь ялгаварлан гадуурхаагүй, зөвхөн хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн эсэх, хууль зөрчсөн эсэхтэй холбогдсон эрх зүйн маргааныг л хянан шийдвэрлэдэг шүүх тул иргэн хяналтын журмаар гомдол гаргахдаа өмгөөлөгчөөрөө дамжуулах нь зүйтэй гэсэн санааг агуулж байгаа юм. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байгаагаа үүгээр уламжилж байна.” гэжээ. Гурав. Иргэн Ч.Лхагвасүрэнгийн өргөдөлтэй холбогдуулан Монгол Улсын дээд шүүхээс ирүүлсэн тайлбарт: “Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй” гэжээ. Хуулийн энэ заалтыг үндэслэж Улсын дээд шүүх 2007 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 35 дугаар тогтоол буюу “Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, заалтыг хэрэглэх журам”-д “... шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч ...” гэдэгт шүүгдэгчийн, цагаатгагдсан этгээдийн, хохирогчийн өмгөөлөгч хамаарна гэж тайлбарласан болно. Өөрөөр хэлбэл шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч нь зөвхөн өмгөөлөгчөөрөө дамжуулж хяналтын шатны шүүхэд гомдол гаргах

20 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл болсон байна. Учир нь эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дээрх зүйл, хэсэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр л хяналтын шатны шүүхэд гомдол гаргана гэж тодорхой заасан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчих гэсэн ойлголтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1.1 - 320.1.7 дахь заалтад, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх гэсэн ойлголтыг мөн хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.1-321.1.3 дахь заалтад тус тус тодорхойлсон бөгөөд гомдол гаргагч нь дээрх хуулийг ноцтой зөрчих, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх гэсэн үндэслэлд үл хамаарах асуудлаар гомдол гаргахыг хуулиар хориглосон болно. Өөрөөр хэлбэл хяналтын шатны шүүх хуралдаанаар зөвхөн хууль хэрэглээний асуудал хэлцэгддэг учраас мэргэжлийн өмгөөлөгч нь хууль зөрчсөн, буруу хэрэглэсэн эсэх асуудлаар гомдол саналаа тавьж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хууль тогтоогч үзсэн байх тул шүүх хуулийн дээрх заалтыг баримтлан хэрэглэж байгааг тайлбарлая.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад “... Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шүүхийн шийдвэрт давж заалдах ...” эрхийг Монгол Улсын иргэнд олгохдоо ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй ба шүүхийн шийдвэрт давж заалдах иргэний эрхийг зөвхөн давж заалдах шатны шүүхэд хандах эрхээр хязгаарлахгүйгээр аливаа шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүхээр нь хянуулах эрх гэж Монгол Улсын нэгдсэн орсон Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 5-д зааснаар ойлгохоор байна. 2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.” гэж зааж шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч нь зөвхөн өмгөөлөгчөөр уламжлан Улсын дээд шүүхэд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5