82 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 1, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох зүйл заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн оршин суугч, иргэн А.Жархынгүл, Өлгийн сумын 3 дугаар багийн оршин суугч, иргэн М.Манчук, Өлгийн сумын 5 дугаар багийн оршин суугч, иргэн Б.Раушан, мөн сумын 8 дугаар багийн оршин суугч, иргэн Х.Тасхын нар Үндсэн хуулийн цэцэд хандаж: 1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “хуульч” гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийг, 3.1.2.-т “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл” гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг энэ хуулиар тогтоосон зарчим, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг баталгаажуулсан албан ёсны баримт бичгийг буюу “хуульчийн гэрчилгээ”-тэй этгээдийг ойлгохоор томьёолсон. Харин “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа”-г тодорхой хугацаатай эрхэлснээр хуульчид тооцогдохоор заагаагүй. Өөрөөр хэлбэл эрх зүйч нь тус хуульд заасан болзол шаардлагыг хангаж, хуульчийн гэрчилгээ авснаар “хуульч” гэж үзнэ. 2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “… хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй.” гэж заасан. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д “Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан Хуульчийн мэргэжлийн дадлага гэдэгт дараах ажил, албан тушаал хамаарна:” гээд 11.1.1.-д “шүүгч, прокурор, өмгөөлөгчийн туслах;” ажилтны эрхэлж буй албан тушаалыг хамааруулахаар хуульчилжээ. Дээрх заалт нь хоёр жил туслах ажилтан хийсэн эрх зүйчийг хуульчийн шалгалтад оруулах болзол, шаардлагыг хангасан гэж үзэж, шалгалтад оруулах эсэхийг шийдвэрлэхтэй холбоотой асуудлыг зохицуулдаг. Энэ нь хуульчийн тангараг өргөсөн, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй хуульчдад огт хамаарах заалт биш гэж үзэж байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн Хууль зүйн сайдын тушаалаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу хуульчийн гэрчилгээ авсан “хуульч”-дыг хуульч гэж хүлээн зөвшөөрч, Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн учир Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5