Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

193 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гэсэн заалтын талаар: Ард нийтийн санал асуулгын тухай хуульд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж болохоор заасан. Ард нийтийн санал асуулгын дүнг үндэслэн Улсын Их Хурал нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар бол Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар батална.” гэсэн заалтыг үндэслэх ёстой. Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт нь Үндсэн хуулийн энэхүү заалтыг үндэслэл болгожээ. Хөрөнгө оруулалтын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Онц байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулиудын холбогдох заалт нь Үндсэн хуульчилсан хууль, органик суурь хуулиуд юм. Ядахдаа эдгээр хууль аль болох тогтвортой байхаас хууль тогтоох эрх мэдэл, улсын эдийн засаг, төсвийн тогтвортой бодлого, иргэддээ хийж буй нийгмийн хөрөнгө оруулалт, иргэдийн аюулгүй байдал, төрийн хэрэгт оролцох шууд ардчиллын үр дүн тогтвортой байх юм. Иймд дээрх хуулиудын холбогдох заалт Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр уламжилж байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Үндсэн хууль, бусад хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын нийт гишүүний дийлэнх олонхи нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.” хэмээн заасан. Энэ хэсгийг 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ.” хэмээн өөрчлөн найруулсан байна. 2. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн баталсан Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5