Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

190 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл батлах босго тогтоосонтой шууд болоод дам холбогдохгүй юм. Уг заалт нь Үндсэн хуульд тусгайлан тогтоосон Улсын Их Хурал тарах, тараах, ард нийтийн санал асуулгаар асуудлыг шийдвэрлэх, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бэхжүүлсэн нь бусад органик хуулиар тусгай босго тогтоохыг хориглосон хэрэг биш юм. Тусгайлсан босго тогтоох, төлөөллийг нэмэгдүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах цаг хугацааны хязгаарлалт тогтоож өгөх зэрэг нь дэлхийн улс орнуудын парламентын хууль тогтоох практикт байдаг нийтлэг жишиг юм. Тухайлбал, Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хуульд Конгресс болон Сенатын аль алинд нь 5 нөхцөл байдалд 2/3-ын буюу дийлэнх олонхийн саналаар асуудлыг шийдэхийг шаарддаг хэдий ч ердийн хуулиар баталсан дэгээрээ бүх сенатын гишүүдийн 3/5 саналаар аливаа хэлэлцүүлгийг төгсгөх, Сенатын гишүүдийн 2/3-ын саналаар Сенатын дүрмийг түдгэлзүүлэх асуудлыг зохицуулсан байдаг. 2. Улсын Их Хурал нь төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхтэй. Парламент тодорхой асуудлыг бодлогын түвшинд онцгойлон авч үзэж, түүнийг батлах дэг, журам тогтоох нь энэхүү онцгой бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа юм. Парламентын шийдвэр гаргах олонхийн зарчмыг буюу Үндсэн хуулийн энэхүү ойлголтыг хөгжүүлэх, илүү өргөн агуулгаар баяжуулан, бүтээлчээр хэрэгжүүлэх, олонхийн өөрийнх нь хэлбэрүүд /ердийн, дийлэнхи, үнэмлэхүй олонх/-ийг тухайн асуудлын цар, хүрээ, нийгэмд үзүүлэх үр нөлөө, нөхцөл байдалтай нь уялдуулан хууль тогтоох үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх нь улс орны хөгжил, хүний эрх, эрх чөлөө, нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлыг хангах улс орны язгуур эрх ашигтай холбоотой. Нийгмийн хөгжил, улс орны язгуур эрх ашиг сонирхлыг хангах үүднээс ямар ч хууль өөрчлөгдөж болно. Үндсэн хууль ч бас баяжиж төгөлдөржиж байх ёстой ч аливаа хууль тогтоомжийг өөрчлөх шаардлага байгаа гэж үзвэл дийлэнх олонхиороо зөвшилцөл ойлголцлын замаар шийдээд явах боломж нээлттэй байгаа юм. Дээрх хуулиудад хэлэлцэн батлах босгыг тусгайлан тавьж өгсөн нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, түүн дотроо эдийн засгийн аюулгүй байдал, үндэсний хөгжлийн болон хүний эрх, эрх чөлөөг хангах бодлогоос урган гарч байгаа юм. Үндэсний язгуур ашиг сонирхлыг илэрхийлсэн эдгээр бодлого Үндсэн хуульд өөрт нь сууж өгсөн байдаг. Энэ ч утгаараа тийм бодлогын асуудлуудыг Улсын Их Хурал ердийн олонхийн буюу 39 гишүүн хүрэлцэн ирж, 20 гишүүн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5