Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

35 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсэгт “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна” гэж хуульчилсан. Аливаа хүн эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах эрхтэй байх нөхцлийг бүрдүүлэх нь төрөөс иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах эрх, эрх чөлөөний баталгаа байхаас гадна шүүхийн шударга ёсны илэрхийлэл болдог. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах ..., шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй” гэж зааснаас гадна шүүхийн үндсэн тогтолцоо, дагнасан шүүхийн үйл ажиллагаанд хяналт тавих, шүүхийн шийдвэр эцсийн байх тохиолдол зэргийг тодорхой зааж хуульчилсан. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсэгт “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэж хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, мөн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд мөн зүйлийн 2 дахь заалтад “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ.” гэсэн заалтуудтай зөрчилдөж байна. Иймд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн талаар хянан хэлэлцэж, дүгнэлт гаргана уу”. Хоёр. “Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлд 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар “Энэ хуулийн 35.1-д заасан магадлалыг маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэж нэмж хуульчилсан байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5