Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

71 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл юм. Өөрөөр хэлбэл, хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлаж, аль нэг хэсэгт нь давуу буюу дутуу эрх олгох, илүү үүрэг хүлээлгэх буюу үүргээс чөлөөлөх хууль гаргаж болохгүй гэсэн үг. Гэтэл Хувь хүний нууцын тухай хуулиар “Хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол” өвчинтэй хүний мэдээллийг онцгойлон нууцаас хассан нь Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчиж байна. ... ... Иргэний хувийн нууц гэдэгт тухайн этгээд өөрийн нэр төр, алдар хүндэд харшилна гэж үзэж бусдад мэдэгдэхээс нууцалж явдаг бие, эрхтний гажиг согогоос эхлээд нэр төртэй нь холбоотой бүхий л зүйл хамаарах бөгөөд эрх зүйн онолд нэр төр гэдгийг тухайн хүн өөрөө өөрийгөө болон бусад этгээдээр хэрхэн үнэлүүлэхээ шийдвэрлэх эрх гэж үздэг. Үндсэн хуульд энэ эрхийг нь баталгаажуулж иргэний хувийн нууцыг хуулиар хамгаалах заалт тусгасан. Энд нийтийн ашиг сонирхол, бусдын эрхийг хамгаалах зорилгоор хүний эрхийг зүй ёсоор хязгаарлах тухай яригдаж болох юм. Хэдийгээр үндсэн хуульт ёсны үзэл баримтлалаар ардчиллын зарчмаар гарч ирсэн хууль тогтоогч хууль батлах замаар иргэний үндсэн эрхийг хөндөж болох ч үүнд зайлшгүй баримтлах ёстой зарчим бол хязгаарлалт нь үндсэн эрхийг хэдий чинээ хөндөхөөр байна төдий чинээ хуулиар тогтоосон эрх зүйн үндэслэлүүд нь “тодорхой байх ёстой” гэсэн эрх зүйт ёсны шаардлага хангагдаж байх учиртай. Хувь хүний нууцын тухай болон бусад хуульд нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчин гэдэгт ямар өвчнүүдийг хамааруулах, хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол энэ ангилалд ямар учраас багтаж байгаа тухай нэр томъёоны хийгээд бусад тайлбар, тодорхойлолт байхгүй атлаа нийтэд аюултай гэсэн тодорхойгүй шалтгаанаар хувь хүний нууцаас хассан байна. Төрөөс хүний эрхийг хангахад зориулан бүрдүүлэх баталгаа нь эдийн засгийн, нийгмийн, хууль зүйн болон бусад хэлбэрийн арга хэмжээнүүдэд илрэх ёстой. ... Орчин үеийн үндсэн хуульт ёсны онолоор үндсэн эрхийг хязгаарлах зайлшгүй шаардлага гэдэгт нийтээр хүлээн зөвшөөрсөн төрийн эрхэм зорилго, тухайлбал, нийгмийн дэг журмыг сахин хамгаалах, нийт иргэдийн сайн сайхан байдлыг хангах, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах зэргийг ойлгох хандлага түгээмэл байна. Энд мөн л хүний эрхийг хязгаарлах болсон үндэслэл нь тодорхой байх гэсэн зарчим яригдах бөгөөд хууль тогтоогчийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5