Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

140 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ажиллах, мөн нийслэлд ерөнхий шүүгч, 7 шүүгчийн бүрэлдэхүүнтэй анхан шатны шүүх байхаар хуульчилсан билээ. Улмаар Улсын дээд шүүхийн бүтцэд 5 шүүгч, тэргүүн шүүгч бүхий Захиргааны хэргийн танхим байгуулж давж заалдах болон хяналтын шатны шүүхийн үүргийг гүйцэтгэж байсан. Байгуулагдсан цагаас хойш давж заалдах болон хяналтын шатны журмаар шийдвэрлэсэн захиргааны хэргийн тоо өсөж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын ачаалал жил бүр өсөн нэмэгдэж ирсэн юм. Энэ байдлыг харгалзан үзэж, улмаар шүүхийн эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлж, захиргааны хэргийн шүүхийн тогтолцоог боловсронгуй болгож, Монгол Улсын Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуулийн заалттай уялдуулах зорилгоор Улсын Их Хурлаас 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар Улаанбаатар хотод байршилтай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулсан бөгөөд уг шүүхийн хэргийн нутаг дэвсгэрийн харьяалал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж байсан юм. Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад заасан уг тогтолцоонд нийцүүлэн тухайн орон нутгийн хүн амын нягтаршил, шүүгчдийн ажлын ачаалал, иргэдэд шүүхийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зэрэг асуудлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхүүдийг шинэчлэх шаардлагын үндсэн дээр Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурлаас баталсан билээ. Анхан шатны шүүхийг байгуулахдаа шүүхийн үйлчилгээг иргэдэд аль болох ойртуулах гэсэн хуулийн үндсэн санаа бөгөөд шүүхийн үйлчилгээг ард иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, иргэдийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхийг хангах, гэмт хэргийн гаралт, хүн амын өсөлт зэргийг тооцсон юм. Түүнчлэн, Улсын Их Хурлын хүн амын тоог оновчтой тогтоох, шүүхийн үйлчилгээг хэрэглэгчид ойр дөт байхаар байршлыг нь тогтоох, шүүх эрх мэдлийн байгууллагын нэг ажилтанд ногдох ажлын ачааллын жишиг шалгуурыг оновчтой зохицуулах зорилтуудыг дэвшүүлсэн юм. Монгол Улсын шүүхийг эрүү, иргэн, захиргааны хэргийн төрлөөр дагнан байгуулснаар шүүгч илүү мэргэшиж, энэ нь шийдвэрийн чанарт нөлөөлөн улмаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан иргэдийн эрх ашигт бүрнээ нийцэж, иргэний шударга шүүхээр шийдүүлэх эрхийн нэг үндэс болно. Иймд сум буюу сум дундын, дүүргийн шүүх /анхан шатны шүүх/- ийн байршил, тэдгээрийн нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоосон

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5