Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

175 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуульч /шүүгч, прокурор, өмгөөлөгч/-д нийтлэг хамаарахаар томьёолсон нь уг хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага байгааг харуулж байна. 3. Хуульч /өмгөөлөгч/-ийн шүүхэд төлөөлөх эрх нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлд Улсын дээд шүүхэд бүртгүүлснээр, харин хуульч /прокурор/-ийн шүүхэд төлөөлөх эрх нь мөн хуулийн 31 дүгээр зүйлд тангараг өргөснөөр үүсэхээр тусгайлан заасан байна. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2003 онд хянан шийдвэрлээд гаргасан 02 дугаар тогтоол нь прокурорын тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийн зөрчлийн талаар гаргасан шийдвэр болно. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийн “Хуульч нь энэ хуулийн 24.1.5-д заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа энэ хуулийн 30, 31 дүгээр зүйлд заасны дагуу шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн байна.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэснийг зөрчөөгүй байна. 2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГАЛАГЧ Ж.АМАРСАНАА ГИШҮҮД Т.ЛХАГВАА Д.СУГАР Д.НАРАНЧИМЭГ Д.ГАНЗОРИГ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5