43 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээрх заалттай холбогдсон тайлбар, мэдээллийг 2014 оны 1-246 дугаар албан бичгээр хүргүүлсэн учир Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасантай холбогдуулан гаргах нэмэлт тайлбаргүй, уг заалтын талаар гомдол, мэдээлэл тус шүүхэд ирээгүй болно.” гэжээ. Тав. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржоос ирүүлсэн мэдээлэлд: Нэг. “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасны дагуу хуульч энэ хууль болон Хуульчийн мэргэжлийн дүрмийг зөрчсөн эсэх болон Хуульчийн мэргэжил, ур чадварын түвшинд эргэлзсэн тухай маргааныг гомдлын дагуу хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх чиг үүрэгтэй Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл маргааны оролцогч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Уг шүүхийн шийдвэр нь эцсийн байна гэж хуульчилсан. Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ.”, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7-д “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэж хуульчилсан нь нэр томъёоны хувьд ижил байгаа бөгөөд энэ нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй гэсэн утгыг илэрхийлнэ гэж үзэж болохоор байна. Энэ нь шүүхийн нэгдмэл тогтолцоотой манай улсын хувьд дагнасан шүүхийн шийдвэр Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болох зарчмыг зөрчсөн эсэх маргааныг дагуулж байна. Шүүхийн тогтолцоо нэгдмэл байх зарчмын үүднээс авч үзвэл энэ нь уг зарчимд харшлах боловч хуульчдад мэргэжлийн хариуцлага хүлээлгэх процедур нь шүүхийн тусгай харьяалал үүсгэдэг эсэх талаар дараах харьцуулсан судалгааг хийж үзлээ. ... Хуульчдад сахилгын хариуцлага хүлээлгэсэн Баарын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг мэргэжлийн шүүгчдээс бүрдсэн хөндлөнгийн шүүхийн байгууллага /review by the court, or adjudicative authority/ болох шүүх эсвэл тусгай трибунал хянадаг нийтлэг зарчим харагдаж байна. Харин шүүх буюу тусгай трибуналаас хянахдаа шууд дээд шүүх хянадаг, эсвэл давж заалдах болон дээд шүүх хянах 2 шатлал бүхий тогтолцоо гадаад улсуудад байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5