74 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бөгөөд тэдгээрт хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол хамаарахгүй. Харин Монгол Улсын хууль тогтоомжид энэ зохицуулалт тодорхой тусгагдаагүй билээ. 1995 онд баталсан Хувь хүний нууцын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасанчлан Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хувь хүний нууц хэмээн ойлгоно. Түүнчлэн “хувь хүний эрүүл мэндийн нууц” нь зөвхөн дээр дурдсан хуулийн зохицуулах зүйл биш билээ. Учир нь хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан болон дархлалын олдмол хомсдолтой хүний эрхийг хамгаалсан бөгөөд түүний талаарх мэдээллийг задруулахыг хориглосон заалтыг илүү нарийвчилсан зохицуулалттай хууль буюу “Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай” шинэчлэн найруулсан хуульд тусгажээ. 3. Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн тухайд: Хүний эрх, эрх чөлөө нь бүх хүнд адил заяасан төрөлх шинжтэй бөгөөд хүний эрхийг хамгаалах нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагуудын анхдагч үүрэг болдог байна. Монгол Улс хүний эрхийг хамгаалах төрийн бүтэц болох хүний эрхийн хэрэгжилтийг хянах бие даасан механизм буюу Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссыг байгуулсан. Мөн хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх бие даасан хараат бус захиргааны хэргийн шүүхийн тогтолцоо бүрэлдэн төлөвшиж хүний эрхийн хэрэгжилтэд чухал нөлөө үзүүлж байна. Иймд Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Харин Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд итгэмжилсэн төлөөлөгч томилж, хариу тайлбар гаргах тухай асуудлыг хэлэлцсэн билээ. Тус хуралдаан дээр Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлд оруулсан дээрх нэмэлт нь Үндсэн хуулийн зүйл, заалтын шууд зөрчлийг агуулсан гэж үзэхэд хүндрэлтэй боловч хууль хоорондын зөрчил оршиж байгаа талаар Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт, Р.Гончигдорж нар тус тус санал гаргаж байв. Иймд Улсын Их Хурлын гишүүн миний бие Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн төсөл
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5