Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

158 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад заасан уг тогтолцоонд нийцүүлэн тухайн орон нутгийн хүн амын нягтаршил, шүүгчдийн ажлын ачаалал, иргэдэд шүүхийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зэрэг асуудлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхүүдийг шинэчлэх шаардлагын үндсэн дээр Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Их Хурлаас баталсан билээ. Анхан шатны шүүхийг байгуулахдаа шүүхийн үйлчилгээг иргэдэд аль болох ойртуулах гэсэн хуулийн үндсэн санаа бөгөөд шүүхийн үйлчилгээг ард иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, иргэдийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхийг хангах, гэмт хэргийн гаралт, хүн амын өсөлт зэргийг тооцсон юм. Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлын хүн амын тоог оновчтой тогтоох, шүүхийн үйлчилгээг хэрэглэгчид ойр дөт байхаар байршлыг нь тогтоох, шүүх эрх мэдлийн байгууллагын нэг ажилтанд ногдох ажлын ачааллын жишиг шалгуурыг оновчтой зохицуулах зорилтуудыг дэвшүүлсэн юм. Монгол Улсын шүүхийг эрүү, иргэн, захиргааны хэргийн төрлөөр дагнан байгуулснаар шүүгч илүү мэргэшиж, энэ нь шийдвэрийн чанарт нөлөөлөн улмаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан иргэдийн эрх ашигт бүрнээ нийцэж, иргэний шударга шүүхээр шийдүүлэх эрхийн нэг үндэс болно. Иймд сум буюу сум дундын, дүүргийн шүүх /анхан шатны шүүх/-ийн байршил, тэдгээрийн нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоосон Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн холбогдох заалт Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.” гэжээ. Гурав. Иргэн С.Номынбаясгалан 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “... Шүүхийн үндсэн тогтолцоо нь аймаг буюу аймаг дундын эсхүл давж заалдах шүүхээс, нийслэл буюу давж заалдах шатны шүүхээс, дүүрэг буюу дүүрэг дундын шүүхээс бүрдэх биш, харин аймгийн шүүхээс, нийслэлийн шүүхээс бүрдэхээр тодорхой зааж өгсөн байна. Энэ нь Үндсэн хуулийн өөрийнх нь бичвэр, Үндсэн хуулийн шүүх болох Үндсэн хуулийн цэцийн шийдвэр /1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар дүгнэлт, мөн оны 11 дүгээр

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5