112 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт “Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу мэргэжлээрээ ажилласан хугацааг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1 дэх хэсэгт заасан мэргэжлийн дадлага хийсэн хугацаанд оруулан тооцно.” гэж заасан нь иргэн Б.Оюунням, Ч.Оюунсайхан, Ц.Содбаяр нарын мэдээлэлдээ дурдсанчлан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй иргэдийн мэргэжлээрээ ажилласан хугацааг тоолоход зориулсан зохицуулалт биш юм. Тухайлбал, Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасан "мэргэжлээрээ ажилласан" гэх ойлголт нь ч хуульчийн сонгон шалгаруулалтад орох хүнд тавигдах шаардлагыг тодорхойлсон зохицуулалт болохоос хуульчийн гэрчилгээ авсан хүний мэргэжлээрээ ажилласан хугацааг тоолох зорилготой зохицуулалт биш байсан. Тиймээс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг нь дээр дурдсан иргэдийн мэдээлэлд дурдсан агуулгыг илэрхийлэхгүй бөгөөд мөн мэдээлэлд дурдсан Монгол Улсын Үндсэн хуулийн зөрчлийг үүсгээгүй болно. 2. Иргэн Б.Раушан, А.Жархынгүл, М.Манчук, Х.Тасхын нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлдээ Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1.3 дахь заалтад ““хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж, шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг;”, 19.6 дахь хэсэгт “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үндсэн дээр хуульч нь өмгөөлөгч, прокурор, шүүгчээр ажиллана” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт нийцэхгүй байна гэжээ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа”-г хуулийн нэр томьёоны тодорхойлолт төдийгөөр зохицуулаагүй бөгөөд тус хуулийн 24 дүгээр зүйлд мэргэжлийн үйл ажиллагааны төрлийг дэлгэрэнгүй хуульчилж өгсөн. Дээрх иргэдийн мэдээлэлдээ дурдсанчлан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зөвхөн өмгөөлөгч, прокурор, шүүгчийн ажил, албан тушаал эрхлэхийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх буюу “мэргэжлээрээ ажилласан” гэж үзэхээр хуульчлаагүй болохыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1.3 дахь заалт, 24 дүгээр зүйл болон бусад заалтуудаас харж болно. Дээр дурдсаныг үндэслэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5