127 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг;” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ... эрхтэй. ...” гэсэн заалтыг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.” 3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийн 1 дэх заалтын Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын ““хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг;” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан ... иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэсэн заалтыг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрсүгэй.” гэжээ. Арван хоёр. Монгол Улсын Их Хурал 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан ба уг хуулиар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1.3 дахь заалтыг ““хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэх болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;” гэж өөрчлөн найруулсан байна. Арван гурав. Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаар захирамжаар томилсон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... 1. Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцээд хэсэгчлэн хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтыг өргөтгөн ““хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5