Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

172 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Иргэн С.Номынбаясгалан 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл гаргажээ: “Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлд эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэхэд “өмгөөлөгч”, “прокурор”-ын мэргэжлийн үйл ажиллагааны чиг үүрэг, бүрэн эрхийг адилтган авч үзсэн нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч төрийн тусгай албан хаагч болох прокурорын суурь зарчмуудыг зөрчиж, улмаар Үндсэн хуулиар бие даасан эрх зүйн үйл ажиллагаа явуулдаг өөр өөр институт байхад Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэх малгай ойлголтын дор хамтатган зохицуулж прокурор, өмгөөлөгчийн үйл ажиллагааг нэг мэт үнэлсэн нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг илэрхийлж байна. Үндсэн хуулиар прокурор нь нийтийн эрх, ашиг сонирхлыг төлөөлж байгаагийнхаа хувьд аливаа шүүх хуралдаанд буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Төр, түүний байгууллага”-ыг төлөөлөн оролцохоор зохицуулснаас биш, “Үйлчлүүлэгч буюу хувь этгээд”-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөх эрхийг олгоогүй билээ. Эрх зүйн хэм хэмжээний утга санаа, агуулгыг тодорхой болгохын тулд үгийн болон өгүүлбэрийн бүтцийн холбоосонд дүн шинжилгээ хийж, түүнд үндэслэн тайлбарладаг хэл зүйн аргаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг тайлбарлавал: Хуульч нь шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох гэсэн үйл ажиллагааг явуулахад нэгдүгээрт, өмгөөлөгч шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн байх; хоёрдугаарт, прокурор шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн байх гэсэн хоёр утга санааг илэрхийлж байна. Гэхдээ шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн прокурорын мэргэжлийн үйл ажиллагаанд энэ нь хамааралтай эсэх нь эргэлзээтэй төдийгүй “үйлчлүүлэгч” гэх үг нь “төр” гэх утга санааг илэрхийлэх эсэх нь тодорхойгүй байна. Үндсэн хуулиар прокурорт эрх хэмжээг олгохдоо: нэгдүгээрт, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих; хоёрдугаарт, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох, мөн төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний болон

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5