26 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.”, Арван зургадугаар зүйлийн 5/ дахь заалтад “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Хуралдааны явцад мэдээлэл гаргагч, иргэн Б.Нямдаваа Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоолын 2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай өөрийн мэдээллийн шаардлагаасаа татгалзсан болно. Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Нямдаваа Үндсэн хуулийн цэцэд доорх агуулга бүхий мэдээлэл гаргажээ. Үүнд: “Нийгмийн даатгалын тогтолцоогоор дамжуулан ард иргэдийг ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон үед нь тэтгэвэр, тэтгэмж олгох хэлбэрээр эдийн засгийн дэмжлэг, нийгмийн халамжийг үзүүлдэг хэлбэрийг олон улс орон сонгон хэрэгжүүлдэг бөгөөд тэдний нэг нь манай улс юм. Гол зарчим нь даатгуулагч ажил хөдөлмөр эрхэлж байх үедээ цалин хөдөлмөрийн хөлснөөс хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж нийгмийн даатгалын санд хуримтлуулан, түүнийгээ хожим нь хүртэх явдал билээ. Гэтэл Засгийн газрын 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоож, 1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхийг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдад даалгажээ. Мөн Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 153 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн в/ заалтад “2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1.080.000 (нэг сая наян мянган) төгрөгөөр тооцох” гэж заасан байна. Энэ нь Монгол улсын иргэний Үндсэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхийг зөрчиж байна. Дээрх тогтоолд зааснаас үзвэл даатгуулагчийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын санд төлөх шимтгэлийн дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5