Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

70 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл -ыг хуулиар хамгаална;”, мөн зүйлийн 17/ дахь заалтын “... Хүний эрх, нэр төр, алдар хүнд, ... -г хангах зорилгоор задруулж үл болох ... хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэж, Улсын Их Хурлын 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 05 дугаар дүгнэлтийн тухай” 56 дугаар тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэв. Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Мэргэн Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлдээ: “Улсын Их Хурлаас 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэсэн хэсэг нэмсэн. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Захидал харилцаа, эрүүл мэнд, хөрөнгө, гэр бүлийн нууц гэдгийг энэ хуульд дараахь утгаар ойлгоно” гээд 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтад “эрүүл мэндийн нууцад тухайн хувь хүний бие эрхтний гажиг, нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг” гэж заасан. Хуулийн дурдсан хэсэг, заалтаас харахад хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчнөөр өвчилсөн хүний мэдээллийг хувь хүний нууцын төрлөөс хассан байна. Ингэснээр Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... ялгаварлан гадуурхаж үл болно”, Арван зургадугаар зүйлийн 13/ дахь заалтын “... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, ... -ыг хуулиар хамгаална”, мөн зүйлийн 17/ дахь заалтын “... Хүний эрх, нэр төр, алдар хүнд, ... -г хангах зорилгоор задруулж үл болох ... хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэснийг тус тус зөрчсөн байна. ... Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш, адил байна гэдэг нь хууль тогтоогчийн болон хэрэглэгчийн зүгээс хүн бүрт эрх, үүрэг, хариуцлага гурвыг ямар нэг ялгаваргүй тогтоох, хэрэгжүүлэх зарчим

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5