Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

63 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иймд Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Харин Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд итгэмжилсэн төлөөлөгч томилж, хариу тайлбар гаргах тухай асуудлыг хэлэлцсэн билээ. Тус хуралдаан дээр Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлд оруулсан дээрх нэмэлт нь Үндсэн хуулийн зүйл, заалтын шууд зөрчлийг агуулсан гэж үзэхэд хүндрэлтэй боловч хууль хоорондын зөрчил оршиж байгаа талаар Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт, Р.Гончигдорж нар тус тус санал гаргаж байв. Иймд Улсын Их Хурлын гишүүн миний бие Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн төсөл санаачилан боловсруулж, өргөн мэдүүлэн дээр дурдсан зөрчлийг арилгана.” гэжээ. Гурав. Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Н.Удвал 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 1а/3026 дугаарт албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол нь “нийтэд аюултай онцлог халдварт өвчин” биш юм. Иймд “Хувь хүний нууцын тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн тухайн заалт нь найруулгын алдаа гарснаас хувь хүний нууц алдагдахад хүрэх тул найруулан өөрчлөх саналтай байна. Олон улсын эрүүл мэндийн дүрэм (2005)-д заасны дагуу “Гишүүн улс бүр өөрийн нутаг дэвсгэрт гарсан ноцтой байдалд үнэлгээ дүгнэлт өгч, ер бусын, гэнэтийн, хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлж болох доорх өвчнүүдийг мэдээлэх ёстой. Үүнд: - Цагаан цэцэг; - Зэрлэг полио вирусээр үүсгэгдсэн полимелит; - Шинэ дэд төрлөөр үүссэн хүний томуу; - Амьсгалын цочмог халтай хамшинж (SARS); - Булчин задрах тахал; - Уушгины тахал (тарваган тахлын уушгины хэлбэр); - Шар чичрэг; - Вируст цусархаг чичрэгүүд (эбола, ласса, марбургийн чичрэг, өрнөд Нилийн чичрэг)

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5