Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

91 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтаар тодорхойлогдсон, шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллаагүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг бие даасан байдлаар эрхлэх боломжгүй байгаа бүх хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлнэ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар хуульчийн гэрчилгээтэй байсан хүмүүсийг бүгдийг нь хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн нь тухайн үед үйлчилж байсан хууль тогтоомжоор хуульчийн гэрчилгээ авсан байсан хуульчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, тэдний хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг баталгаажуулан хамгаалсан зохицуулалт юм. 3. 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсгийн ““хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж, шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг;”, 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсгийн “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үндсэн дээр хуульч нь ... шүүгчээр ажиллана.”, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсгийн “... хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан байх” гэсэн заалтууд нь шүүх эрх мэдлийг хэнээс ч хараат бусаар хэрэгжүүлэх, иргэний зөрчигдсөн эрхийн сэргээн эдлүүлэх, гэм буруугийн асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шударгаар шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлэх эрх мэдэл бүхий онцлог субьект болох шүүгчид тавьж буй тусгай шаардлага бөгөөд энэ нь шүүгч мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй байх, шударга байх явдлыг баталгаажуулж буйгаараа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх чухал хүчин зүйл болно. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Их хурлаас батлан гаргасан дээрх хуулийн заалтууд нь “... Шүүхийн ерөнхий зөвлөл ... гагцхүү хуульчдаас шүүгчдийг шилж олох, ...” тухай Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг төгөлдөржүүлэн зохицуулсан зохицуулалт гэж үзэж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5